link
Санхүүгийн менежментийн мэргэжлийн кабинетын тууз хайчлах ёслол 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ШУТИС, БУХС-д зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд урилгаар ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирал Х.Энхжаргал, “БИД” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ, “Сүндэр Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзолбоо, 2000-2019 оны санхүүгийн менежмент мэргэжлээр төгсөгчдийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид болон БАТС, БУХС-ийн удирдлага, багш нарын төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.

Тус үйл ажиллагаанд баяр хүргэж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд асан Н.Цэрэнбат, “MCS Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав нар мэндчилгээ ирүүллээ. ШУТИС-ийн захирал Б.Очирбат тууз хайчлах ёслолыг нээж үг хэлж, компьютер бэлгэллээ.

Санхүүгийн менежментийн мэргэжлийн кабинет нь 45.3 сая төгрөгийн төсөвт өртгөөр олон улсын дээд боловсролын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий интерьер дизайнтай анги болжээ. Уг кабинетыг байгуулахад УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд асан Н.Цэрэнбат, “Юнител” ХХК, “БИД” ББСБ, “Сүндэр Өргөө” ХХК, 2000-2019 онд Санхүүгийн менежмент мэргэжлээр төгсөгчид хөрөнгө оруулсан байна.

Төгсөгчдийн оруулсан хөрөнгө оруулалт хандив болон Санхүүгийн менежментийн хөтөлбөрийн багийн багш нарын сэтгэл, хичээл зүтгэлээр байгуулсан уг кабинет нь оюутан суралцагчдыг суралцах таатай, тохилог орчныг бүрдүүлсэн, сургалтыг боломжит олон хэлбэрээр зохион байгуулж явуулах, ашиглах шийдэл бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нь сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026