link
Хэрэглээний шинжлэх ухаан сургуулийн Физикийн тэнхимд Инженер технологийн дээд боловсрол (ИТДБ) төслийн хүрээнд ирсэн шинээр лабораторийн ажлын хоёр дахь хэлэлцүүлэг 2020 оны 01 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Шинээр тавьсан ажлын хэлэлцүүлэгт Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, ШУТИС-ийн чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга Э.Халиун, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал А.Сарнай, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Ц.Амартайван, Инженерийн дээд боловсролын төслийн мэргэжилтэн Б.Цэрэнханд, Д.Энх-Оргил нар хүрэлцэн ирж лабораторийн ажлуудыг хэрхэн сургалтад нэвтрүүлж байгаатай танилцлаа.

Энэхүү хэлэлцүүлгийг нээж физикийн тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа физикийн тэнхимийн лаборатори тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн талаар танилцууллаа.
ИТДБ төслийн хүрээнд Физикийн лабораторийн 16 ажил хүлээн авахаас Физик-1 хичээлийн сургалтад хэрэглэгдэх 7 лабораторийн ажлын хэлэлцүүлгийг 2019 оны 08 сарын 23-нд хийж сургалтад нэвтрүүлсэн байна. Энэ удаад Физик-2 хичээлийн сургалтад нэвтрүүлж байгаа 9-н лабораторийн ажлуудыг танилцуулах, хэлэлцүүлгийг нийт багш нарын хүрээнд амжилтай зохион байгууллаа.
Физикийн шинэ лабораторийн ажлын нэрс
Лабораторийн ажлуудын ажлын заавар, хэмжилт хийх арга болон хяналтын хэмжилтийг хийжээ.
ХШУС-ийн Физикийн тэнхимийн ажлын хэлэлцүүлгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа лабораторийн сургалтын үйл ажиллагаа, цаашдын лабораторийн ашиглалт хөгжүүлэлтийн талаар ирсэн зочидтой санал солилцов.


ИТДБ төслийн хүрээнд шинээр ирсэн лабораторийн ажлуудыг сургалтад нэвтрүүлснээр оюутнууд физикийн хичээлд шимтэн суралцаж, өөрсдийн гараар туршилт судалгааг хийж үзэхдээ баяртай байх болно гэдэгт найдаж байна.
Инженерийн суурь боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ИТДБ төслийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Физикийн тэнхим
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026