link
“Про Арте” клубийн залуус “Урлаг, Дизайн, Архитектур” форумыг 3-р сарын 27, 28-ны өдрүүдэд бүтээлч оюутнуудын “Соёл урлаг, боловсролын хамтын ажиллагаа” ТББ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Монголын Уран зургийн галлерейн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Форумын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, лекц, воркшоп, оюутны бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд эрдэм шинжилгээний хуралд нийт 12 оюутан өөрсдийн судалгаагаа танилцуулан хэлэлцүүлснээс В.Даваадолжин “Домгийн сэтгэлгээ хүүхдийн хүмүүжилд” сэдвээр тэргүүн байрыг эзэлсэн.
Харин Монголын уран зургийн галлерейд хоёр өдрийн турш нээлттэй толилуулагдсан үзэсгэлэнг 350 орчим үзэгч үзэж оролцсон бөгөөд, Ц.Ануужингийн бүтээсэн цүнх, гуталны загвар, О.Анужаргалын натюрморт үзэгчдийн санал хураалтаар шалгаран шагнал хүртлээ.
Үйл ажиллагааны үеээр мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн салбарын эрхлэгч, дэд профессор, урлаг судлалын ухааны доктор Д. Түмэнболд “Бүтээхүй” воркшоп, Анима сургуулийн багш, урлаг судлаач М. Амина “Бүтээл төрөх агшин” лекцийг оюутан залууст орж, мэдлэг туршлагаасаа хуваалцлаа. Иллюстратор зураач Э.Түвшинтөр “Дүр бүтээхүй” мастер классыг явуулан, дүр хэрхэн бий болдог талаар 80 орчим оролцогчидтой хуваалцсаны хамгийн бага оролцогчид нь 6, 8 настай багачууд байлаа.
ҮТС-ийн “Про Арте” клуб
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea