link
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сурагчид ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, багш Б.Улаанбаатар нарын санаачилгаар тус үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ өдөр ШУТИС-ийн үйл ажиллагааг 82 сурагчид ШУТТНСан, СХБА-ны дарга Д.Батдорж, Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа нар мэдээлэл хийж, сурагчдын асуултуудад хариулж тэдний сурлага, мөн сургуульд элсэн орохыг урилаа.
Мөн түүнчлэн сурагчдын хүсэлтээр лабораториуд, номын сангийн уншлагын танхимууд, эрдэс баялгийн музейг үзүүлж сонирхуулахаас гадна тэдэнд сургуулийн танилцуулга, зөвлөн туслахыг баталгаажуулсан урилга зэргийг бэлтгэн зохион байгуулав.
Сурагчдын хамгийн их тааламжтайгаар сонсоод урам авсан зүйл бол “ШУТИС бол түмний сургууль” гэх утгатай үгийн тайлбар байлаа. Манай сургуулийн оюутан болсноор 1000 орчим шилдэг тэргүүний багш нарын хичээл зүтгэлийн үр шимээр эрдэмд шамдан суралцаж, улмаар залхуу хойрго байдлыг умартан хувь хүний хөгжилд идэвхтэй хичээх талаар ойлгож, ухаарсан сайхан арга хэмжээ байсныг тэд онцлон тэмдэглэж, талархаж байлаа.
Тус арга хэмжээг дэмжин тусалсан ГУУС-ийн захирлын туслах н.Баярмаа, ГУУС-ийн музейн ЭШ-ний ажилтан Ё.Мажигсүрэн, Уул уурхайн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Б.Батболд, сургалтын мастер н.Ууганжаргал, мөн ШУТТНС-ийн мэргэжилтэн Э.Энхтүвшин нарт талархал илэрхийлье. ШУТИС бол суралцаж буй оюутнаа дээдэлсэн, тэдний сурах орчныг сайжруулахыг ямагт эрмэлзэж ажилладаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлдэг шилдэг сургууль юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea