link
Цөмийн Энергийн Комиссын ажлын алба ба Японы Атомын Энергийн Агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төв хооронд цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсад зохион байгуулагддаг Реактор инженер, Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, Гадаад орчны цацрагийн хяналт гэсэн 3 чиглэлд сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улсын холбогдох байгууллагуудын албан хаагч,судлаачдыг хамруулдаг.
Японы Боловсрол, Соёл, Спортын Яамны Судалгаа Хөгжлийн албаны Олон улсын цөмийн энергийн асуудлын хэлтэс дэд дарга Юүичи МИЧИКАВА, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжлийн төвийн Ерөнхий менежер Ёшихиро НАКАНО, Ерөнхий менежер Такэши САКҮРАЙ, Нарийн бичгийн дарга Маюүка ШИМАДА нар 11-р сарын 1-нд ШУТИС-д зочилж, ШУТИС-ийн Дэд захирал Т.Намнан, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан, тус тэнхимийн багш доктор, дэд профессор Б. Түмэндэмбэрэл, Ц.Эрхэмбаяр, Б.Одонтуяа, Н.Ариунтөгс нартай уулзаж, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжлийн төвийн үйл ажиллагаа, тус төвөөс явуулсан “Реакторын инженерийн сургагч багш” бэлтгэх сургалтад ШУТИС хэрхэн оролцож байгаа, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн ХШУС-ийн Физикийн тэнхимийн багш нартай уулзаж, цаашид явуулах “Реакторын инженерийн сургагч багш” бэлтгэх сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцов.
Мөн тус сургууль дээр “Реакторын инженерчлэлийн” хамтарсан лаборатори байгуулах талаар тавьсан багш нарын саналыг ноён Юүичи МИЧИКАВА, Такэши САКҮРАЙ бусад төлөөлөгчид нааштай хүлээж авч хамтран ажиллахаар боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea