link
БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай EZCON буюу “И Зэт Си Өү Эн” ХХК нь 2009 онд байгуулагдан Монгол улсад бетон зуурмагийн шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийг таниулах, зах зээлд нийлүүлэх зорилгоор БАС-ийн Барилгын материалын технологийн багш нар, Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвтэй хамтран туршилт, судалгааны ажлыг хийж байна.
Судалгааны ажлын зэрэгцээ БАС-ийн бэлтгэн гаргаж буй Барилгын бүтээц эдлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрийн технологи мэргэжлийн оюутнуудад бетоны нэмэлтийн чиглэлээр цуврал лекц унших, үйлдвэрлэлийн бааздаа дадлага хийлгэх, ажлаар хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь жил бүр сурлага, хүмүүжлээрээ тэргүүний 10 оюутанд “И Зэт Си Өү Эн” ХХК -ийн тэтгэлэг олгодог. Эдгээр оюутнуудыг сонгохдоо сурлагын үзүүлэлтээс гадна амжиргааны түвшинг нь харгалзан үздэг.
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ББЭТ мэргэжлийн оюутан З.Төгөлдөр, Н.Анхчимэг, БМҮТ мэргэжлийн оюутан Т.Амардалай, Э.Мөнхбаяр, В.Оюунбаяр, М.Энхмаа, ИБҮБ мэргжлийн оюутан С.Түвшинбаяр, Ө.Урантогос, архитектур мэргэжлийн оюутан С.Алтангэрэл, сантехникийн инженерийн байгууламж мэргэжлийн оюутан О.Жаргалсайхан нарын 10 оюутан хамрагдлаа.
Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа БАС-ын Захирлын зөвлөл, Хүрээлэн буй орчны инженерийн салбарны багш нарын зүгээс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.
Мэдээг бэлтгэсэн: Д.Энхгэрэл, Э.Бумбаяр
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026