link
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хүнс үйлдвэрлэлийн салбарын “Бүс нутгийн хүнс судлалын төв”-д олон улсын КОЙКА-байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 60,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай, орчин үеийн, эгзэгтэй цэгийн хяналт, 5 шатны ариутгал бүхий хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний жижиг үйлдвэр 2011 оны 04-р сарын 15-ны өдөр ашиглалтанд орж нээлтийн тууз хайчиллаа. Уг арга хэмжээнд КОЙКА байгууллагын орлогч дарга Анн Чанг Су болон тус байгууллагын сайн дурын ажилтан 30 орчим төлөөлөгчид, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газар, ХХААЖДҮ-ийн газар, стандарт хэмжилзүйн албаны төлөөлөл оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд Солонгос үндэсний хоолны амтлагаа явагдаж, урлагийн тоглолт хийгдлээ.
Тус үйлдвэр нь хоногт 3 тн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, солонгос үндэсний тансаг бүтээгдэхүүн болох Догкальби болон бусад хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан, эрүүл, аюулгүй махан бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ хүнсний салбарын оюутнууд мэргэжлийн дадлага хийж өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадвар олж авах сайхан боломж нээгдэж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea