link

БНСУ-ын Чусон их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн байгууллаа. Санамж бичиг зурах ёслолын арга хэмжээнд Чусон их сургуулийн талаас Ерөнхийлөгч Канг Дунг Ван, Ахисан түвшний сургуулийн захирал Жонг Хён Шиг, Төрийн удирдлагын тусгай ахисан түвшний сургуулийн захирал бөгөөд Нийгмийн ухааны сургуулийн захирал Кан Ин Ху, манай сургуулийг төлөөлөн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Л.Пүрэв, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, БАТС-ийн захирал Г.Баттүвшин, Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Б.Долгор, Нийгмийн халамжийн ахлах багш Б.Болормаа нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд ШУТИС-ийн залуу багш, судлаачдыг Чусон их сургуулийн холимог сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөр докторантурант сургах, бакалавар, магистр, докторын 30 инженерийн хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр харилцсан тохиролцсоноос гадна электроник, мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр бакалавар, магистр, докторын хөтөлбөрийн түвшинд хамтран ажиллах боллоо.

Ёслолын арга хэмжээний дараа БНСУ-ын Чусон их сургууль, Сөүл Сонгдо групп, Шинжлэх ухаан, технологийн их сургууль “Нийгмийн халамжийн магистрын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх, урт хугацааны стратегийн түншлэл хөгжүүлэх нэгдсэн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгийн үр дүнд гурван талт гэрээ байгуулахаар тохиролцов. Хэлэлцүүлэгт оролцсон БНСУ-ын Сонгдо группийн ерөнхий захирал Ли Жунг Гюн, Сөүл эмнэлэгийн захирал Ц.Ганцог, Солонгос талын захирал Хун Ман-ги нар нэг жилийн турш үргэлжилсэн хэлэлцээр амжилтанд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026