link
ШУТИС-ийн Хүнсний Инженер, Биотехнологийн Сургуулийн Хүнс хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент профессорын багаас жил бүр зохион байгуулдаг Дэвжээ тэмцээн 2010 оны 12 сарын 3-нд “Урлаг” танхимд боллоо. Энэ тэмцээнийг гурав дахиа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Монгол Улсын Хүнсний аж үйлдвэрийн 80 жил, Хүнсний аж үйлдвэрт инженер бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулсан өвөрмөц хөтөлбөртэй байлаа. “Хүнс хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент” багийн профессор, техникийн шинжлэх ухааны Доктор Л.Дамдинсүрэн тэмцээнийг нээн, энэ удаагийн “Дэвжээ” нь хүнсний мэргэжлээр суралцагч оюутнуудад мэргэжлийн онцлог, агуулгыг гүнзгий таниулах, онолын мэдлэгийг батжуулан технологийн хөгжил, инновацийн чиг хандлагыг төсөөлөх, мэдлэг эзэмших, ашиглах идэвхийг дээшлүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилготойг онцлон тэмдэглэж, оролцогч багуудад амжилт хүслээ.
Тэмцээнд хүнсний үйлдвэрийн менежмент, технологи, чанар, эрүүл ахуй, биотехнологи, машин аппарат мэргэжлээр суралцагчдаас бүрдсэн 5 баг өрсөлдсөнөөс Хүнсний чанар, аюулгүй байдлын профессорын багийн “Стандарт” баг түрүүлж, цомын эзэн боллоо.
Мэдээлэл оруулсан: ХХҮҮМ баг
2010.12.06
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea