link
ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн оюутнууд ургац хураалтанд оролцохоор явлаа.
Газар тариалан, ургац хураалт нь хүний хөдөлмөрийн үр дүнд бий болдог, залуусын оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй салбар билээ. Тийм ч учраас МХТС нь багш, оюутан залуусын идэвхтэй оролцоонд тулгуурлан нийгмийн хариуцлагаа ухамсарлан Гацуурт компанитай хамтран ажиллахаар боллоо. Эхний ээлжийн 50 оюутан, 2 багш, 1 эмчийн хамт 9-р сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу намрын ургац хураалтанд оролцохоор МХТС-ийн үүднээс хөдөллөө.

Сургуулийн захирлын зөвлөл, багш, ажилтан нар оюутнуудаа дуу хууртай үдэж өглөө. Ургац хураалтанд бусдыгаа манлайлан явж байгаа Холбооны салбарын оюутнуудад захирал Б.Сүхбат, салбарын эрхлэгч Н.Эрдэнэхүү нар хандан үг хэллээ. Тэрээр 1993 оноос хойш манай сургуулийн оюутнууд намрын ургац хураалтанд оролцох компанит ажил зогссон ба одоо энэ ажилд зайлшгүй залуусын оролцоо хэрэгтэй бөгөөд энэ санал санаачлагыг дэмжин 1-р ээлжинд явж буй оюутнууддаа талархахын зэрэгцээ хөдөлмөр аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллах, хөдөлмөрийн үр шим амтыг мэдэрч хоорондоо эвтэй найртай сайн ажиллаад, сайхан хамт олон бүрдэхийг хүсэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт билэгдэн үдлээ. Энэхүү намрын ажилд 4 ээлжээр I дамжааны 200 оюутан оролцохоор боллоо.

Нийгмийн туст хөдөлмөрт идэвхтэй оролцон ургац хураалтанд явж буй оюутан залуус, эмч, багш нартаа сургуулийн захирлын зөвлөл, эрдмийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026