link
Инженер Технологийн Дээд Боловсрол төслийн хүрээнд ШУТИС-ийн “Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт” хамтарсан судалгааны багийн гишүүд Япон улсын их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнд 2016 оны 5 дугаар сарын 10-24-ний өдрийн хооронд ажиллаа.
“Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт J22D16 код бүхий ажил нь судалгааны чиглэл бүрд 6 дэд сэдвүүдийн хүрээнд хэрэгжиж байгаа ба энэ удаа 4 сэдэвт ажлын хүрээнд Япон талын хамтрагч нартай төслийн эхний уулзалт, судалгааны семинар хийлээ. Уулзалтын үеэр харилцан сонирхол бүхий судалгааны үйл ажиллагаа, судлаач солилцоо, ахисан түвшиний сургалт, судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэх, сургалт семинар зохион байгуулах зэрэг асуудлуудаар харилцан санал солилцон, багуудын хооронд хамтарсан судалгааны үйл ажиллагааны хүрээнд санамж бичигт гарын үсэг зурах ажлыг гүйцэтгэлээ. Үүнд:
Мөн хамтарсан судалгааны зэрэгцээ, Японы Барилгын Судалгааны Хүрээлэнгийн Доктор Тошиаки Ёкой ахлагчтай судалгааны багтай хамтран ахисан түвшиний сургалтаар оюутан суралцуулах асуудлаар тохиролцлоо.
Тус судалгааны багийн хамт олноос ИТДБ төслийн хүрээнд хамтран ажиллаж буй ШУТИС-ийн ЭША, Төсөл Хэрэгжүүлэх Нэгж, Төслийн зөвлөх компани зэрэг нийт хамт олонд талархалаа илэрхийлье.
Мэдээ бэлтгэсэн: Төслийн координатор, Доктор Ц.Цоггэрэл.
Тохокү Их Сургууль /2016-05-17/ Китакюүшү Их Сургууль /2016-05-10/
ҮТИ, Мияаконожо Коллеж /2016-05-12/
Чиба Их Сургууль /2016-05-24/ Барилгын Судалгааны Хүрээлэн /2016-05-20/
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea