link

“Урлахуйн ертөнц-2016” наадам амжилттай болж өндөрлөлөө
2016-05-03 21:27

ШУТИС-ийн ҮТС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” наадам 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө. “Оюутан цагийн шилдэг бүтээл-орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадам оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээлийг сурталчилах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулав.

         Оюутнуудын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, суралцагч оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингөө харилцан мэдэлцэх, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.

         Наадамд ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор, шүүгчдийн бүрэлдэхүүн, ҮТС-ийн салбарын эрхлэгч, профессор багш нар, оюутан залуус, ЕБС-ийн удирдлага, багш, төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд, сонирхогчид зэрэг 300 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.

 

“Урлахуйн ертөнц-2016” нэгдсэн наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулан, номинаци тус бүр дээр шилдэг нэг бүтээлийг шалгаруулан Өргөмжлөл, сургуулийн шагнал, ивээн тэтгэгч байгууллагын шагнал, “Оюутны шилдэг бүтээлийн уралдаанд” оролцох эрх, Улаан-Үдэ хотод болох Эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх, Шилдгийн шилдэг 1 бүтээлийг шалгаруулан Гадаадад суралцах эрхийн бичиг бүхий “ГРАН ПРИ” шагнал олголоо.

   

Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:

  • Анимаци төрлөөр Компьютер график дизайны III курсын WHIZZ club-ийн “Аз жаргалын тухайд” бүтээл
  • Дүрийн шийдэл төрлөөр Ахлах сургуулийн 12 ангийн сурагч П.Оч-Эрдэнийн “Цэцгийн дагина” бүтээл
  • Постер дизайн төрлөөр График дизайны II курсын оюутан Т.Тэргүүнбаярын “Монгол постерууд” бүтээл
  • Бүтээгдэхүүний гэрэл зураг төрлөөр Компьютер график дизайны III курсын оюутан Э.Тэмүүлэн, Г.Анхбаяр нарын “Хужирт” бүтээл
  • Интерьерийн төлөвлөлт төрлөөр Үйлдвэрлэлийн дизайны V курсын оюутан Номин-Эрдэнийн “Хүүхэлдэйн театрын хэсэгчилсэн интерьер” төсөл
  • Экстерьерийн төлөвлөлт төрлөөр Үйлдвэрлэлийн дизайны V курсын оюутан Есөн-Эрдэнэ, Баярмаа нарын “Говийн бүрд жуулчны баазын төлөвлөлт” төсөл
  • Тавилгын дизайн төрлөөр ММЭД III курсын оюутан Э.Мөнхбатын  “Уян сандал” бүтээл
  • Зохион бүтээгч төрөлд I байр ХҮМТТ III курсын оюутан Э.Баасандоржийн  “Car pdrking robot” бүтээл
  • Зохион бүтээгч төрөлд II байр АШЭТ III курсын оюутан Э.Гомбожавын  “Car pdrking robot” бүтээл
  • Ивээн тэтгэгчийн шагналаарОёмол бүтээгдэхүүний III курсын “Focus” хамтлагийн “Бөртэ” загвар,

Хувцас дизайны II курсын “L-pro” хамтлагийн “Zoo” загвар, АШЭЗЗБ III курсын оюутан У.Цэнд-Аюуш, Л.Түмэнбаяр, Х.Гантунгалаг нарын “Өрнө дорно” загвар

  • Ирээдүйн брэнд загвар - Шилдгийн шилдэг бүтээлээр Хувцас дизайны V курсын оюутан Ж.Шинэбаярын “Crow” загвар
  • Технологи, зохион бүтээлтийн оновчтой боловсруулалттай бүтээлээр Хувцас дизайны IV курсын оюутан Ц.Бадамгаравын “MG загвар
  • Шилдэг ансамбль /цогц/ загвараар Хувцас дизайны IV курсын оюутан Т.Бадмаараг, Л.Дариймаа нарын  “Camo” загвар
  • Уран сэтгэмжийн загвараар Хувцас дизайны IV курсын оюутан Д.Анударь, Э.Гэрэлчимэг нарын “Манан” коллекци
  • Материалын шинэлэг шийдэлтэй загвараар Хувцас дизайны III курсын оюутан Э.Болормаа, М.Ангараг нарын “Evolution” загвар
  • ГРАН ПРИ шагналыг Хувцас дизайны магистрант Б.Сарангоогийн “Nature” загвар хүртлээ.

Мөн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын хүрээнд зохион байгуулж буй “ШУТИС-ийн загвар өмсөгч-Оюутан” сургалтанд нийт 30 эмэгтэй, 6 эрэгтэй оюутан оролцлоо. Тэднээс “Шилдэг загвар өмсөгч-Оюутан”-аар БАС-ийн Б.Итгэл, МХТС Б.Даваажаргал нар шалгарлаа. Ивээн тэтгэгч байгууллага болох “Хүүгийн гутал” ХХК, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Бурхан Халдун групп “Ивээн тэтгэгчийн шагнал” гардуулав.

Наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2017” наадамд “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж-Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа

Affiliated schools