link
Энэ сарын 15-ны өдөр ШУТИС болон БНСУ-ын Чусон их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний хүрээнд Чусон их суруулийн эмнэлэг, Сөүл Сонгдо эмнэлэг, Гвангжү хотын нийгмийн бодлого, халамжын үйчилгээний байгууллага, бусад төвүүдэд дадлага хийхээр ШУТИС-ийн БуХС-ийн 15 оюутан, хоёр багшын хамт явлаа. Манай оюутнууд гурван долоо хоногийн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн халамж үйлчилгээний талаарх мэргэжлийн дадлага хийхээс гадна глобал иргэний боловсрол, нийгмийн халамжын менежмент, сайн дурын арга хэмжээ, солонгос хэл, соёлын талаарх гурван долоо хоногийн хичээлд сууна. Боловсрол, дадлагын хөтөлбөрөөс гадна манай оюутнууд солонгосын сайн дурын арга хэмжээнд оролцох юм. Энэ нь ШУТИС-ийн оюутнууд гадаад улс оронд сайн дурын арга хэмжээ зохион байгуулж сургууль мөн эх орноо сурталчилах анхны үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог юм. Энэ арга хэмжээ гурван жил дараалан жил бүр зохион байгууллагдах ба ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон иргэний боловсрол, хувь хүний ухамсар төлөвшил, сурлагын амжилт, идэвх чармайлтанд зөв нөлөө үзүүлнэ гэдэгт ШУТИС-ийн удирдлага, БуХС-ийн хамт олон итгэлтэй байна. Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр манай оюутнууд Сөүл Сонгдо эмнэлэгийн харьяа Сөүлийн халамжын байгууллагуудад мэргэжлийн дадлагаа амжилттай эхлүүлсэн мэдээг хариуцаж явсан манай багш нараас ирүүллээ.
ШУТИС-ийн Захиргаа, Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба
ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургууль, Нийгмийн ухааны тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea