link
ОХУ-ны анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны их сургууль (УрФУ)-ийн нэгдүгээр проректор Др.Кортов С.В., нэгдүгээр проректорын орлогч, Залуучуудтай ажиллах төвийн захирал Др.Пономарев А.В., Боловсролын хөгжлийн төвийн захирал Др.Алена Л.Н., тэргүүтэй төлөөлөгчид 2015-оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд манай сургуульд айлчиллаа. Зочдыг ШУТИС-ийн удирдлагууд, холбогдох салбарын профессор, багш нар, ШУТИС-д ажиллаж байгаа УрФУ-ийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл хүлээн авч уулзалан хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр ШУТИС, ОХУ-ын УрФУ-тай магистрын сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны ажил хийх, оюутан багш солилцох, барилгын мэргэжлийн чиглэлээр оюутнуудын олон улсын “Строй отряд”-г харилцан 2 талд зохион байгуулж оюутнуудыг дадлага хийлгэх, жил бүр ШУТИС-иас магистр төгссөн 5 оюутныг “Россотрудничество” агентлагийн шугамаар УрФУ-ийн аспирантурт элсүүлэн сургах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, УрФУ-г төлөөлөн Др.Кортов С.В нар хамтын ажиллагааны гэрээг өргөн хүрээгээр шинэчлэн гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр БАС-ын захирал Э.Нинжгарав, Хэлний Институтын захирал Т.Батбаяр, ЭХС-ийн дэд захирал УрФУ-ийн төгсөгч проф. Д.Өлзийорших нар хамтын ажиллагааны талаар өөрсдийн санал бодлоо хуваалцав. Мөн БАС-ын проф. Д.Дашжамц, ЭХС-ийн проф. академич С.Батмөнх нар УрФУ-ийн төгсөгчдийг төлөөлөн талархлын үг хэлж, проф. Д.Дашжамц өөрийн судалгааны бүтээлээс УрФУ-ийн номын санд дурсгал болгон өглөө.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2