link

Түрэг-Монгол угсаатнуудын уламжлалт спорт тоглоом
2015-12-08 23:31

ТҮРЭГ – МОНГОЛ УГСААТНУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ТОГЛООМ.

The internatioanl symposium on the traditional sports games of Turkic and Mongols  peoples

12-15   November  2014

Хурлын тухай товч мэдээ.

              2014 оны  11 сард Кыргыз улсын нийслэл Бишкек хотноо  “ Түрэг – Монгол угсаатнуудын  уламжлалт спорт  тоглоом  “ сэдэвт түүх – угсаатны зүйн олон улсын эрдэм шижилгээний хурал болж өнгөрлөө. Тус хурлыг Турк – Кыргызын  хамтарсан “ МАНАС “ их сургуулиас  зохион байгуулсан бөгөөд  Орос, Хятад, Энэтхэг, Монгол, Иран, Турк, Польш, Герман, Франц, Англи зэрэг түрэг болон монгол  судлал өндөр хөгжсөн орнуудын эрдэмтэд оролцож  олон сонирхолтой илтгэлүүд  хэлэлцүүллэв. Тус хуралд  багш И. ЛХАГВАСҮРЭН ( Ph.D ) оролцож,    «Три    игрища му­жей у монголов » ( О монгольском празднике “ Наадам “ ) сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ. Та бүхэн тус илтгэлийн товч агуулгатай  танилцана уу.

ABSTRACT-

            В праздничной культуре монголов Наадам спортивный    праздник, включавший в себя соревнование в трех основных  национальных  видах  спорта:   стрельбе     из  лука – сур харваан,  борьбе- бөхийн барилдаан,  конных скачках – хурдан морины уралдаан. В старину Наадам назывался “ Три    игрища му­жей “  – эрийн гурван наадам и проводился обычно в июле, что, согласно лунному  календарю   монголов,   соответствовало   последнему месяцу лета.  История Наадама уходит в глубокую древность. Исследователи выделяют  несколько этапов его эволюции. Самый ранний этап — родовое  жертвоприношение   в   честь     духа-хозяина   местности   и предков рода, сопровождавшееся  спортивными состязаниями — борьбой, стрельбой из лука, конными скачками.

 МАНАС их сургуулийн тухай товч.

       Кыргыз улсын нийслэл Бишкек хотод байрлах МАНАС их сургууль нь 1998 онд  Турк улс, Кыргыз улсын засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд “ улсын их сургууль “ статустайгаар үйл ажиллагаагаа явуулдаг сургууль юм. Энд эдийн засаг, хууль эрх зүй, холбооны технологи, компьютер – менежмент, нийгмийн ухааны   чиглэлийн 10 гаруй мэргэжлээр мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.  Энэ сургуулийг төгсөгчид  Европын холбоо болон АНУ – д мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой аж. ( Эдгээр орнуудад энэ сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөг ) Одоогоор тус сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтанд   8000 орчим оюутан суралцаж  байгаа бөгөөд оюутнууд сургалтын төлбөр төлдөггүй, үнэ төлбөргүй суралцдаг аж. Энд ОХУ, Европын холбоо, АНУ зэрэг орнуудаас  уригдаж ирсэн олон багш ажилладаг.  Тус сургуулийг төгсөгчид үндсэн мэргэжлээсээ  гадна англи, орос, турк  хэлний өндөр мэдлэгийг эзэмшдэг.

 

Кыргыз улсын  тухай товч.

        Кыргыз улс нь 1990 оныг хүртэл ЗХУ – ын бүрэлдэхүүнд багтаж байсан.  Тэнгэр уулын ( Тянь- Шаны нуруу ) ар талаар, Ферганийн хөндийн өвөр талаар оршдог. Нутаг дэвсгэрийн нийт талбай нь  198 500 кв. Км. Нийт хүн ам нь 2015 оны 7 сарын байдлаар       5 919 000 орчим болсон .  Хүн амын дийлэнх олонхи нь лалын шашны  суннит урсгалыг дагадаг. Гэхдээ  христос шашинтан цөөнгүй бий. Хүн амын дийлэнхи  олонхийг  түрэг угсааны ястангууд бүрдүүлдэг бөгөөд зарим үед тэднийг “ Памирийн  кыргызүүд “ гэж бас нэрлэдэг.  Энд Иссык- Куль нуурын орчимд  “ кара кальмики “ ( хар халимагууд ) гэж өөрсдийгээ нэрлэдэг монгол угсааны хүмүүс бас амьдардаг.  Мөн таджик, узбек, казах, орос  угсаатнууд бий.

             2010 онд батласан шинэ Үндсэн хуулинд Кыргыз улсын засаглалын хэлбэрийг тодорхойлоогүй боловч судлаачид энэ орныг “  Ерөнхийлөгч бүхий парламентийн засаглатай орон “ ( Монгол улсын туршлагаар – ред ) гэж үздэг. Тус улсын байнгын ажиллагаатай парламент нь 120 гишүүнтэй бөгөөд 5 жилээр сонгогддог. Ерөнхийлөгч нь 6 жилийн хугацаагаар бүх ард түмнээс сонгогоддог.   Үндсэн хуулинд  улсын албан ёсны хэл бол Кыргыз, Орос хэл болохыг заасан байдаг.

No1  Кыргыз улс  төв азийн газрын зурагт

No1 Кыргыз улс төв азийн газрын зурагт

No2  Кыргызүүд Тэнгэр уулын ( Тянь - Шаны нуруу  )  ар, өвөрт нутаглаж ирсэн.

No2 Кыргызүүд Тэнгэр уулын ( Тянь – Шаны нуруу ) ар, өвөрт нутаглаж ирсэн.

No3   Эртний Түрэгүүдийн үлдээсэн  хүн чулуу Монгол нутгт арвин их бий.

No3 Эртний Түрэгүүдийн үлдээсэн хүн чулуу Монгол нутгт арвин их бий.

No4 Кыргыз улсын парламентийн ордон.

No4 Кыргыз улсын парламентийн ордон.

No5  Парламентийн ордны дэргэд хүндэт харуул зогсдог.

No5 Парламентийн ордны дэргэд хүндэт харуул зогсдог.

No6   Турк улс,  Киргиз улсын  засгийн газруудын бүрэн санхүүжилтээр МАНАС их сургууль 1998 онд  байгуулагджээ.

No6 Турк улс, Киргиз улсын засгийн газруудын бүрэн санхүүжилтээр МАНАС их сургууль 1998 онд байгуулагджээ.

Affiliated schools