link
Солонгосчууд Монголд нано технологи хөгжүүлнэ
XXI зууны шинжлэх ухаан, технологийн дэвшлийг Солонгосын эрдэмтэд Монголд нэвтрүүлэх гэж байна. Тиймээс тус улсын Чонбукийн Үндэсний их сургуулийн доктор профессор Нам Кээ Сүк, Лээ Воун Сик нар өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ийн багш нарт номын дуу сонсгов. Энэ үеэр доктор профессор Нам Кээ Сүк "Солонгос улс газар нутаг багатай, байгалийн баялаггүй орон. Гэсэн ч бид оюун ухаанаа дайчлан өнөөдрийн хөгжилд хүрсэн. Ялангуяа, техник технологийнхоо хөгжлөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Харин Монгол орны хувьд өөр. Байгалийн баялаг ихтэй, мал аж ахуйн орон ч техник технологи хөгжөөгүй. Хэрэв техник технологииг хөгжүүлж малынхаа түүхий эд, ашигт малтмалаас нано бүтээгдэхүүн гаргаж авах томоохон үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой" хэмээн онцолсон байна. Энэ тал дээр хоёр улсын эрдэмтэд хамтран ажиллахаар болжээ. Олон оны турш яригдсан нано технологи ийнхүү бодитоор хэрэгжих бололтой.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea