link
ХБНГУ-ын Монгол дахь Гёте- Институтын төлөөлөгчийн газрын захирал ноён Себастиан Войч ШУТИС-ийн МС-д зочилж цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Тус байгууллагаас МС-ийн Германы инженерийн бэлтгэл ангийн оюутнууд болон уг ангид хичээл ордог багш нар хэрэгцээнд герман хэл дээр нийт 8660 ам. долларын үнэ бүхий математик, физик, хими, механикийн 160 номыг хандивласан юм.
ГИБ ангид бүх ерєнхий эрдмийн хичээлүүдийн сургалтыг герман хэлээр явуулж байна. МС-ийн захирал Д.Буянтогтох ноён Войчийг хүлээн авч, ШУТИС-ийн төв номын сан дахь герман номуудаа танилцууллаа.
Дашрамд дурдахад ХБНГУ-ын Монгол дахь Гёте- Институтын төлөөлөгчийн газар герман монголын ард түмний цаашдын соёлын харилцаа холбоо, хөгжлийг улам гүнзгийрүүлэхэд том хувь нэмэртэй байгууллага юм. ШУТИС-ийн герман хэлний багш нарын бүх зардлыг даан 3 жил тутам 1 удаа 1 сараар Германд мэргэжлийг нь дээшлүүлж ирсэн билээ. Гёте- Институтээс мөн ШУТИС-ийн ҮТДС-д 12000 ам. долларын дизайны чиглэлийн номууд хандивласныг дурдахад таатай байна.
ТГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea