link

Т.Намнан: ШУТИС цахим сургалтын орчинг бий болголоо
2013-11-23 21:13 Админ

Шинжлэх ухаан техник технилоги хөгжиж шинэ нээлтүүд гарч буй  нь улс орон хурдацтай хөгжиж буй нэг илрэл юм.  Байнга л хоцрогдсон хэмээн хэл ам таталж байдаг боловсролын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж цахим сургалтын орчин рүү нэвтэрч эхэлсэн.  Түүний эхлэл ШУТИС юм. Ингээд сүүлийн үеийн цахим сургалтын талаар тус сургуулийн Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн асуудал эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Т.Намнантай уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн жилүүдэд системтэй боловсролын стандартын талаар их ярих болсон. Юм л бол шинжлэх  ухааны үндэслэлтэй стандарт гэх юм. Энэ нь өнөөдрийн сургалтын чанартайгаа хэрхэн уяалдаж байгаа юм бол?

-Шинжлэхухаан, технологи ба инновацинь улс үндэстний хөгжлийн гол жолоодогч байдаг.  Сүүлийн жилүүдэд шинжлэхухаан,инновацийн шийдлүүд нь хөгжиж буй орнуудын боловсролын салбарт баримтлах бодлогыг өөрчлөхөд хүргээд байгаа байна. Ялангуяа манай орны хувьд технологийн хувьсал нь өндөр бүтээмжтэй, чанартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явц, горимыг чухалчилан авч үзэх нь чухал юм. Тийм ч учраас шинжлэх ухаан, технологийн бодлогын хэрэгжилтийг хангахын тулд мэдлэгийг сургалтаар дамжуулан  хүргэхэд онцгой ач холбогдол өгөх ёстой. Мэдлэг хуримтлагдах явцын нэгдүгээрт ерөнхий боловсролын  хичээлийн хөтөлбөр нь шинжлэх ухаан, боловсролын интеграцлал, холбоог маш сайн хангасан байх. Хоёрдугаарт их,дээд сургуулиудын лаборатори, дадлагад суурилсан сургалтуудыг онцлох, гуравдугаарт шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг бий болгож түүнийг түгээн дэлгэрүүлэх,  дөрөвдүгээрт сургалтын бүх шатанд заагдаж буй шинжлэх ухаан, технологийн арга  ньхэрэглэхэд хялбар,өндөр технологи, инновацийг  ашиглаж баялагыг  бүтээх үйл явцыгбүгдэд ойлгогдохоор дүрслэн үзүүлсэн байх ёстой.

-Дээд боловсролын салбарт гарч буй өөрчлөлтөөс үүдэн улс оронд чадвартай мэргэжилтэн бэлтгэж чадаж байгаа юу. Сүүлийн үед төрийн өмчийн сургуулиудад бүтцийн томоохон өөрчлөлт хийгээд эхэллээ?

-Улсын хэмжээний  мэргэжилтэн бэлтгэх асуудлыг зах зээлийн хэрэгцээ, үйлдвэржилтийн бодлоготой уялдуулах нь зөв. Яамнаас төрийн өмчийн их суруулиудын мэргэжлийн давхцалыг арилгахаар ажлын хэсэг байгуулан тодорхой саналууд гаргаад эхэлсэн. Бид бэлтгэн гаргаж байгаа мэргэжлүүдийн нэр төрлөө олон улсын ангилалд ойртуулах, бакалаврын шатанд ерөнхийлөх нь чухал юм. Үүнтэй уялдан тухайн сургуульд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх ёстой. Дараа нь мэдээж хичээлийн агуулга, хөтөлбөр, мэдлэг дамжуулах, хуваалцах болон заах сургах арга хэлбэрт өөрчлөлт хийх шаардлагатай. Төгсөн гарч байгаа мэргэжилтэнд ажил олгогчийн зүгээс тавих шаардлагыг хангахмэдлэг чадварыг олгох нь чухал. Харин гадаадад мэргэжил эзэмшиж байгаа хүмүүсийг улсын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, хөгжилд хэрхэн үр дүнгээ өгөх үүний тулд шаардлага хангасан иргэнээ ямар оронд явуулж, ямар технологийг эзэмшүүлэх, бий болсон мэдлэг оюуны нөөцийг хэрхэн ашиглах вэ гэдгийг л бодлогоор зохицуулах ёстой.

-Сургалтын арга барил хэрэглэгдэхүүний  ямар шинэчлэгдэх ёстой байх, тийм үү?

-Технологийн хөгжлийн шинэ нээлтүүд бүхий л салбарт хүчтэй нөлөөлж, сургалтын агуулга, арга хэлбэрийн хувьд шинэчлэлт хийх шаардлагатай болсон. Тийм ч учраас бид цаг үеэ дагаад  цахим сургалтын технологи руу яаралтай шилжиж байна. Өнөөдөр цахим орчинд сургалтын  болон мэдээллийн нөөцөд үнэ  төлбөргүй хандах боломж нээлттэй болсон. Энэ бол цаг үеийн шаардлага.

-ШУТИС бол цахим сургалтын орчинг хамгийн түрүүнд нэвтрүүлж байгаа.  Цахим сургалтын талаар хамгийн сүүлд ямар  ажил хийгдсэн  бэ?

-Монголд цахим сургалтын орчинг хамгийн анх би болгосон сургууль бол ШУТИС юм. Дэлхийн олон орон боловсролын салбар дахь мэдээлэл харилцааны технологийн интеграцийг  бүрэн дэмжиж, хүн амьдралынхаа туршид суралцахад нь сургалтын чанарын шаардлагыг өндөрсгөх, агуулгыг өргөжүүлэх, хөгжүүлэх, нээлтэй болгохыг чухалчлан бүх талаар дэмжин хэрэгжүүлж байна. ШУТИС нээлттэй их сургууль болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн ололтуудыг сургалтандаа ашиглах чиглэлд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ жил хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь БШУЯ, UNESCO-ийн Боловсролын мэдээллийн технологийн хүрээлэнтэй  хамтран сургалтын нээлттэй нөөц материалын Монголын анхны веб портал www.oer.edu.mn сайтыг бүтээх ажил юм. Энэ вебээр дамжин сургалтын нээлттэй агуулгыг бүх л шатанд хүн бүр хүртэх боломж нээгдэх юм.  Хамгийн гол нь манай багш нар сургалтын агуулгаа нээлттэй болгох явдал чухал. ШУТИС жилийн төсөвтөө тодорхой хэмжээний багахан хөрөнгө тусган профессор багш нарын лекц, сургалтын материалыг электрон хэлбэрт оруулах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй явуулж байгаа.  Төсвийн хөрөнгөөр төрийн байгууллагын бий болгосон сургалтын нээлттэй агуулга, лицензийг бүх нийтийн хэрэгцээнд хандуулах, ашиглуулах нь илүү боломжтой, үүний тулд эрх зүйн зохицуулалт, орчин нөхцөлөөр хангах асуудал чухал байдаг. Энэхүү веб сайт бүрэн утгаараа ажиллавал Монгол улсын боловсролын салбарт, бүх нийтийн боловсролыг дэмжихэд томоохон оюуны хөрөнгө оруулалт болох юм.

-Сургалтын нээлттэй агуулга, нөөц материал гэдгийг дэлгэрүүлж тайлбарлаач. Яагаад гэхээр тэрхүү вэб сайт боловсролын салбарт бүх нийтийн боловсролыг дэмжихэд томоохон  оюуны хөрөнгө оруулалт болно хэмээн ярьсан болохоор лавлаад байгаа юм л даа?

2001 онд Массачусетийн технологийн институт /MIT/ интернет хэрэглэгчдэдсургалтын материалыг чөлөөтэй ашиглах боломж олгож, нээлттэй орчин бүрдүүлэх санаачлага гаргаснаар сургалтын нээлттэй нөөц материал /СННМ/-ын гол үзэл санаа бий болсон. 2005 онд Массачусетийн технологийн институт “OCW consortium” –ын анхны уулзалтыг зохион байгуулж, дэлхийн 50 гаруй орын их дээд сургуулийг үйл ажиллагаандаа нэгтгэсэн байдаг.  Одоогоор чөлөөтэй үзэж болох 13000 орчим хичээл тус институтын вебэд байршаад байна. СННМ нь мэдлэг, мэдээллийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. СННМ ньшууд авч хэрэглэх боломжтой бэлэн хичээл болохоос гадна багшаас өөрийн бэлтгэж байгаа цахимхичээлийг баяжуулахад нэмэлт материал болох юм. Мэдээлэл харилцааны технологийг ашиглах болон мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах нь мэдлэгт тулгуурласаннийгмийг бүрдүүлэхүндэс болдог. Дэлхий дахинааВеб- хуудасны тоо хэдэн арван саяд хүрч оюутан суралцагчид болон багш нарт өсөн нэмэгдэж байгаа олон төрлийн мэдээллийн нөөц дундаас боловсролын болон шинжлэх ухааны мэдээллийн хэрэгтэй эх сурвалжаа сонгон авахад улам хүндрэлтэй болжбайна. Иймээс нэг мэдээллийн суваг, вебээр дамжуулан боловсролын нээлттэй агуулгыг бүх нийтэд хүргэх нь олон талын ач холбогдолтой болох юм. 2002 оноос ЮНЕСКО сургалтын нээлттэй нөөц материалыг Интернэтэд тараан дэлгэрүүлэх санаачлагыг идэвхитэй дэмжиж ирсэн. Өнгөрсөн жилүүдэдсургалтын нээлттэй нөөц материалыг бий болгох,хөгжүүлэх хөдөлгөөн дэлхийн олон оронд өрнөж боловсролын системд ихээхэн өөрчлөлт шинэчлэлт орж байна. Энэ ч утгаар бид БШУЯ, UNESCO болон бусад байгууллагуудтай хамтран сургалтын нээлттэй агуулгыг бүх нийтэд хүргэх, тэдний хэрэгцээг хангах үүнд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, агуулга боловсруулах, байршуулах заавар, зөвлөмж, стандартыг боловсруулан гаргах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж эхлүүлээд байна. 

Монгол улсад сургалтын нээлттэй нөөц материалыг бүх нийтэд хүргэх веб портал үүсгэх бүтээх ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн БШУЯ болон UNESCO-ийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэнд гүн талархлал илэрхийлэхийг хүсч байна.

Г.Эгшиг

Affiliated schools