link
Сайн байцгаана уу, сайхан амарцгаасан уу? Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
180 айлын хотхоны барилгын ажил зуны 3 сар бороо хур ихтэй байсан ч хэвийн явагдаж ирлээ. Одоогийн байдлаар Химон констракш ХХК-ий барьж буй 1, 3-р барилгын гадна угсралтын ажил дууссан мөн дээврийн гүйцэтгэл дуусаж(1-р байр буюу 2С блок бүрэн дууссан) одоо 3-р байрны дээврийг төмөрлөх ажиллагаа явагдаж байна.
Нёмон ХХК-ний барьж буй 2-р барилгын гадна угсралтын ажил 5-р давхрын гүйцэтгэл дуусаж хучилтын хавтан тавих ажиллагаа явагдаж байна.
2013 оны 8-н сарын 26-нд очсон Голомт банкны болон 8-н сарын 28-нд Улаанбаатар банкны экспертүүдийн дүгнэлтээр 1, 3-р барилгын ажлын гүйцэтгэл 80 хувь давсан(85%), 2-р барилгын ажлын гүйцэтгэл 70 хувь байна үзлээ.
Иймд банкны судалгаандаа орж зээлийн хурлаар шийдвэр нь гарсан багш нар банкны зээлээ авч ШУТИС ба барилгын компаниудын хооронд хийсэн гэрээний дагуу дараагийн санхүүжилтээ хийх шаардлагатай боллоо.
Зураг №1. ШУТИС 180 хотхоны барилгын явцад Голомт банкнаас хийсэн экспертийн ажиллагаа (2013 оны 8 сарын 26)
Зүүн гар талаас
Зураг №2. ШУТИС 180 хотхоны барилгын явцад Улаанбаатар банкнаас хийсэн экспертийн ажиллагаа (2013 оны 8 сарын 28)
Зүүн гар талаас
ШУТИС 180 хотхоны барилгын явцад гарч байгаа хүндрэлүүд
Дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар бүх нөөц бололцоогоо ашиглан хөөцөлдөж байгаа. Хамт олныхоо төлөө явж байгаа энэ их бүтээн байгуулалтын ажил өөдрөг бүтэмжтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Ашиглалтын өмнөх захиргаа
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea