link
Японы мэргэжлийн Сүмогийн Озеки Какүрю М.Ананд өөрийн төрөлх сургууль болох ШУТИС-д өчигдөр зочиллоо. Түүнийг ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, проректор, газар, албадын дарга нар болон эрдэмтэн багш, оюутнууд хүлээн авч уулзлаа.
Озеки Какүрю М.Ананд ШУТИС-ийн лицей сургуулийн төгсөгч юм. Тус айлчиллаар боловсролын салбарт зарим японы их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, лаборатори сургалтын тоног төхөөрөмж шинэчлэх, өндөр технологийг ШУТИС-д нэвтрүүлэх тухай санал солилцлоо.
Озеки Какүрю М.Ананд “ШУТИС-ийг төгсөөд өөрийнхөө сонирхолоор японы мэргэжлийн сүмод хүч үзээд 12 жил боллоо. Одоогоор мэргэжлийн Сүмогийн дээд зиндаанд Озеки цолтой барилдаж байна. Олон жилийн дараа өөрийн сургуульдаа ирэхэд сайхан байна. Миний суралцаж байснаас сургууль их өөрчлөгдөж эрчимтэй хөгжсөн байна. Японд байхдаа ч сургуулийнхаа тухай интернэт болон бусад мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч байлаа. 2008 оноос Японы их сургуульд хэлний чиглэлээр суралцаж байна. Үүнийхээ хажуугаар өөрийн төрөлх сургуулиа Японы зарим сургуулиудтай холбож ажиллах, багш оюутны солилцоо, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийхэд туслах бодолтой байна. Мөн хамтарсан лаборатори, зарим сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил хийх зорилготой. Япон Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө улам их хичээж ажиллах болно.” гэдгээ хэллээ.
НТА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea