link

Оюутан танд - Зөв хооллолт эрүүл амьдрахын үндэс
2013-05-09 23:38 Админ

Оюутнуудын дунд тулгамдсан асуудлын нэг болж буй зохистой хооллолтын мэдлэг, хандлага, дадлыг олгох зорилгоор тухайн мэрэгжлээр суралцаж буй оюутнууд өөрсдөө ШУТИС-ийн оюутны 4 дотуур байрны 130 орчим оюутнуудад  өргөн хэрэглээний хүнсний түүхий эдээр богино хугацаанд өөртөө зориулж шим тэжээллэг хоол хийх “Зохистой хооллолт”-ын сургалтыг зохион байгууллаа.

 

Энэхүү үйл ажиллагааг ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын профессорын багийн удирдлаган дор тус сургуулийн Оюутны холбооны даргаар ахлуулсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, Хоолзүйн мэргэжлийн 2, 4-р курсын 12 оюутан зохион байгуулж 3 үндсэн төрлийн 6 нэрийн хоол хийн амтлуулж, шим тэжээлийн сургалтыг явуулав.

 

            Тус ажлыг хамтран зохион байгуулсан ХИБС, ШУТИС-ын Оюутны хөгжил үйлчилгээний алба эдгээр оюутнуудын идэвхи санаачлагыг үнэлэн тэдэнд Сургагч-оюутны сертификат, урамшуулалыг 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд олгов.

ХИБС, ХҮШС-ын профессорын баг


НТА

Affiliated schools