link
ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Цахилгаан техникийн үндэс”, “Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем”, “Технологийн процессын хэмжил, хяналт, автоматжуулалт”, “ДЦС-ын түлш, ус шинжилгээний” лабораториудыг шинэчлэн сайжруулж нээлтийн ёслол хийлээ. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав болон тус сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.
“Цахилгаан техникийн үндэс” лаборатори нь орчин үеийн тоон осциллограф, тоон амперметр, вольтметр зэрэг хэмжих багажийг ашиглан олон талт ажиллагаатай туршилтын самбар дээр угсран гүйцэтгэх боломжтой ажээ. Мөн энэ лабораторийн ажлыг өөрчлөх, шинээр ажил тавихад нэн тохиромжтой 10 гаруй лабораторийн шинэлэг ажлыг хийж болох юм.
“Хөргөлтийн тенологи ба кондиционерийн систем” лаборатори нь бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг орчин үеийн дэвшилтэт техник технологи, програм хангамж ашиглан явуулах бололцоотой болжээ. Түүнчлэн дотоодын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх чухал ач холбогдолтой хэмээн тус багийнхан үзэж байна.
“Технологийн процессын хэмжил, хяналт, автоматжуулалт” лаборатори бакалавр, магистр, докторын түвшний сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг орчин үеийн програм хангамж бүхий туршилтин стенд, өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгслүүд ашиглан (Thermal imager, Multifunction instrument) олон улсын түвшинд сургалт явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
“ДЦС-ын түлш, ус шинжилгээний” лабораторийг шинэ техник технологи, програм хангамж дээр суурилсан багаж, тоног төхөөрөмжөөр шинэчилжээ. Ингэснээр Бакалавр, магистр, доктор оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн сургалтад суралцагсад спектрийн болон бусад шинжилгээний аргуудад суралцаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой болжээ.
НТА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea