link
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хөтөлбөр (University Partnership Program)”-ийг хөгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТСургууль дээр “Мobile ICT” сургалтын төвийг байгуулаа.
Тус төвийн үйл ажиллагааны зорилго нь мобайл ICT салбарын хөгжлийн төлөө Солонгос-Монголын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, сургалтын тоног төхөөрөмжөөр хангах, мобайл ICT мэргэжлийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх, их дээд сургууль-судалгааны байгууллагын чадамжийг бэхжүүлэхэд оршино.
Төслийн үргэлжлэх хугацаа 2 жил бөгөөд энэ хугацаанд Дангүг Их Сургуулийн сургагч багш нар Андройд болон Аpple(iOS)-ийн систем бүхий мобайл төхөөрөмжүүдийн систем, апликэйшн хөгжүүлэх мэргэжлийн түвшний сургалтыг явуулах ба сургагч багш нарыг бэлтгэнэ. Сургалт дууссанаас хойш ШУТИС нь “Mobile ICT” сургалтын төвийг бие даан удирдан явуулна. Тус төв нь мобайл төхөөрөмжинд зориулсан монгол контентийн эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдэж байгаа өнөө үед энэ эрэлтийг хангах, программыг хөгжүүлэх чадварлаг боловсон хүчинг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулах нь гаргцаагүй юм.
Ухаалаг гар утас болоод бусад мобайл төхөөрөмжийн хэрэглээ дэлхий даяар ихээр өсч байгаа өнөө үед монгол залуучуудийн хөгжүүлсэн монгол контентийг дэлхийн зах зээл дээр гарч улмаар сая сая хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болох өдөр ойрхон байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea