link
Жил бүрийн 11-р сарын сүүлээр тэмдэглэдэг Монгол улсын “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ыг угтан “ШУТИС-ийн эрдэм шинжилгээ – Даартсын тэмцээн 2026”-ийг ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн 2026 оны 10-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба, ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн алба, ШУТИС-ийн харьяа 5 хүрээлэнгүүд болох Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, Дулааны техник, үйлдвэрлэл экологийн хүрээлэн, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, Уул уурхайн хүрээлэн, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэн, ШУТИС-ийн МХТС-ийн Дижитал технологийн судалгаа, хөгжлийн хүрээлэн зэрэг ШУТИС-ийн 9 нэгжийн 50 гаруй тамирчид оролцлоо.

Тэмцээний дүнгээр:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
Багийн төрөлд:
Мөн тэмцээний үеэр хамгийн өндөр оноо авсан тамирчдыг тодруулсан бөгөөд эмэгтэй тамирчдаас Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Жавзан 107 оноо, эрэгтэй тамирчдаас Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр 140 оноо авч, “Мэргэн буудагч”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.



Тэмцээний үеэр оролцогчид болон хөгжөөн дэмжигчдийн дунд сугалаа зохион байгуулж, азтануудад Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн арьс ширэн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гардуулан өгсөн нь тэмцээний нэгэн сонирхолтой хэсэг байв.
Тус тэмцээн нь ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид хүрээлэнгүүдийн дунд зохион байгуулагдах ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит спортын тэмцээн энэ долоо хоногоос эхлэх бөгөөд ШУТИС-ийн харьяа хүрээлэнгүүд уламжлал ёсоор нэгдсэн нэг баг болон оролцох юм.
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION