link
Нэг Бүс Нэг Зам Олон Улсын Хөгжлийн Судалгааны Академийн дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Механик Инженер, Тээврийн Сургууль болон БНХАУ-ын Liaoning Railway Vocational and Technical College-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Монгол–Хятадын төмөр замын “Mozi Workshop” төслийн хүрээнд иж бүрэн сургалтын тоног төхөөрөмж хүлээн авах, суурилуулах, турших болон сургагч багш бэлтгэх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.


Төслийн хүрээнд Монголд анх удаа HXD3C цахилгаан зүтгүүрийн жолоодлогын сургалтын төхөөрөмж, HXN3 дизель зүтгүүрийн жолоодлогын сургалтын төхөөрөмж, галт тэрэгний жолоодлогын симуляцын программ хангамжийг сургалтын зориулалтаар нэвтрүүлж, суурилуулан ашиглалтад бэлтгэж байна.
Мөн сургалтын компьютер, дэлгэц, удирдлагын төхөөрөмж, дадлагын ажлын байр болон бусад тоноглолыг суурилуулж, программ хангамж, системийн ажиллагаанд туршилт, тохируулга хийлээ.

Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, симуляторуудыг сургалтад үр дүнтэй ашиглах зорилгоор сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, төхөөрөмжийн ашиглалт, удирдлага болон программ хангамжийн чиглэлээр дадлага сургалт хийлээ.
“Mozi Workshop” сургалтын орчин нь оюутнуудад зүтгүүрийн жолоодлого, удирдлагыг бодит ажлын нөхцөлд ойр симуляцын орчинд дадлагажуулах, төмөр замын салбарт шаардлагатай практик ур чадвараа
хөгжүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байна.


The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2