link
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8.1.10 дахь заалт, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайдын 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тоот тушаал, Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн хуралдааныг үндэслэн ШУТИС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим нь 2026 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ТНБД-ын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
“Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг журам”-ын дагуу 12 зөвлөх, 1 мэргэшсэн инженер зэрэг сунгах, 3 зөвлөх инженер, 13 мэргэшсэн инженер зэрэг горилж сургалтад хамрагдлаа.

Сургалтын явц
Сургалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал гарын тосны хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар, “Эм-Пи-Ай” Консалтантс ХХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “ИНЕГ”, “Тэлмэн ресурс” ХХК, “UB Мetan” ХХК, “Лекс ойл” ХХК-ийн инженер-техникийн ажилтнууд хичээл заалаа.
2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Газрын тосны зөвлөх, мэргэшсэн инженерийн гэрчилгээ, тамга, энгэрийн тэмдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хүндэтгэлийн танхимд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв гардуулан өгч салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ.
Газрын тосны зөвлөх, мэргэшсэн инженерүүд “Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангараг” өргөж үнэмлэхээ гардан авлаа.

Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангараг өргөх ёслол

Зөвлөх, мэргэшсэн инженерийн гэрчилгээг гардуулалт
Зөвлөх, мэргэшсэн инженерүүддээ ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2