link
Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон Тайваны Үндэсний Төв Их Сургууль (National Central University, NCU) хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах Харилцан ойлголцлын санамж бичигт ШУТИС-ийн ректор, доктор Т.Намнан, NCU-ийн ректор, доктор Шу-Сан Шяо нар гарын үсэг зурлаа. Ёслол нь 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ШУТИС-д болсон “Зайнаас тандан судлал, гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт олон улсын семинарын үеэр зохион байгуулагдав.

Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, судлаач, оюутны солилцоог хөгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, зайнаас тандан судлал, гео-мэдээлэл, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтарсан сургалт, судалгааг эрчимжүүлэхэд чиглэж байна.
Семинарын нээлтийн үеэр ШУТИС-ийн ректор доктор Т.Намнан, NCU-ийн ректор доктор Шу-Сан Шяо нар мэндчилгээ дэвшүүлсний дараа хоёр сургуулийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уг үйл ажиллагаанд Монгол, Тайвань, Эстон, Япон, Казахстан зэрэг улсын эрдэмтэн, судлаачид оролцож, гео-орон зайн технологи, хиймэл оюун ухаан, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн судалгаа, хэрэглээний талаар илтгэл хэлэлцүүлэв.
ШУТИС нь энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан олон улсын эрдэм шинжилгээ, инновацын сүлжээг өргөжүүлж, судалгааны чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ оюутан, багш, судлаачдад олон улсын хамтарсан төсөл, сургалт, академик солилцоонд оролцох шинэ боломжийг бүрдүүлж байна.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026