link
"Эрдэнэс Монгол" ХХК болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, уул уурхайд суурилсан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд дотоодын тэргүүлэх их, дээд сургуулиудтай урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж байгаа бөгөөд энэхүү түншлэл нь хүний нөөц, судалгаа, инновац, үйлдвэрлэлийн уялдаа холбоог цогцоор нь хөгжүүлэхэд чиглэж байна.

Санамж бичигт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, ШУТИС-ийн ректор Т.Намнан нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд инженерчлэл, технологи, үйлдвэрлэлийн практикт суурилсан судалгаа, хөгжүүлэлт (R&D), инновацын экосистемийг хамтран хөгжүүлэх, салбарын хүний нөөцийн тогтвортой нийлүүлэлтийн системийг бүрдүүлэх, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх, инновац, технологи дамжуулалтыг үйлдвэрлэлд бодитоор нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн энэ үеэр Эрдэнэс Үйлдвэр технологийн парк ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар нар 2024 оны 5 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль–үйлдвэрлэлийн уялдаа холбоог шинэ шатанд гаргаж, Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлогын хэрэгжилтийг хурдасгах, мэдлэг, инновацад суурилсан хөгжлийг бодитоор дэмжих стратегийн чухал ач холбогдолтой юм.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026