link

ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
2026-04-22 15:13 Батзориг

Хөтөлбөрийн тухай

  • Сэдэв: "Глобалчлалын эрин үе дэх хот, суурин газрын тогтвортой хөгжил"

  • Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд

  • Хаана: Япон улс, Нийгата муж

 Хөтөлбөрт юу багтсан бэ?

  • Академик лекц: Олон улсын түвшний профессоруудын сонирхолтой хичээл.

  • Танилцах аялал (Field Trip): Нийгата мужийн томоохон үйлдвэр, түүхэн дурсгалт газруудтай танилцах.

  • Багийн ажил: Олон улсын оюутнуудтай багаар ажиллаж, төсөл боловсруулах.

  • Соёлын солилцоо: Япон оюутнуудтай танилцаж, нөхөрлөх боломж.

Зардал, хамрагдах нөхцөл

  • Япон тал (UNP) хариуцах зардал: * Хөтөлбөрийн үеэрх зочид буудлын байр (8/4 – 8/7)

    • Хөтөлбөрт багтсан бүх танилцах аялал, дотоод тээврийн зардал

  • Оюутан өөрөө хариуцах зардал:

    •  Олон улсын нислэгийн тийз (Нийгата хүртэлх ирэх, очих)

    • Өдрийн хоол болон хувийн хэрэглээний зардал

    • Визний зардал
  • Хэлний шаардлага: Англи эсвэл Япон хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

 Бүртгүүлэх

  • Оюутны тоо: Нийт 5 оюутан (ШУТИС-ийн бакалавр болон магистр)

  • Бүртгүүлэх газар: ШУТИС, Гадаад харилцааны алба

  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах линк: 

  • Сурч буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас болон Application form-ийг bolortuya@must.edu.mn хаягаар 2026 оны 05 сарын 22-ны дотор явуулах 

 Жич: Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутан бүрт олон улсын семинарт оролцсон албан ёсны сертификат гардуулна.

Японы соёлтой танилцаж, дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхах энэхүү боломжийг бүү алдаарай!

Гадаад харилцааны алба 

77921959

Affiliated schools