link
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимээс хэрэгжүүлж буй Газрын тосны боловсруулалтын технологи 2+2 бакалаврын хөтөлбөрийн 2-р ангийн 10 оюутан 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд БНХАУ-ын Зүүн Хойд Газрын Тосны Их Сургуульд “Оюутан солилцооны хөтөлбөр”-өөр суралцаж эхэллээ. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хятад хэл дээр мэргэжлийн суурь 28 кредитийн хичээл судлах бөгөөд энэ хугацаанд гадаад улсын сургалтын систем, сургалтын арга зүйтэй танилцаж, мэргэжлийн хятад хэлний мэдлэг, ур чадвараа бодит орчинд хөгжүүлэх боломж бүрдэх юм. Оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 2026 оны намрын улиралд БНХАУ-ын Зүүн Хойд Газрын Тосны Их Сургуульд үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх чухал алхам болно гэж үзэж байна.



“Оюутан солилцооны хөтөлбөр”-ийг дэмжин ажилласан ШУТИС болон ХШУС-ийн удирдлагууд мөн оюутнуудын сургалтын болон амьдрах байрны төлбөрийг санхүүжүүлж, суралцах боломж олгосон БНХАУ-ын Зүүн Хойд Газрын Тосны Их Сургуулийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье.
Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөж, мэдлэг чадвараа улам тэлэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөж суралцахыг хүсэн ерөөе.
ХШУС. Химийн инженерчлэлийн тэнхим
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship