link
Япон улсын SMC корпорац болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд II-IV курсийн оюутнуудад зориулсан богино хугацааны дадлагажих хөтөлбөрийн талаарх танилцуулга уулзалт, өдөрлөг боллоо.
Тус арга хэмжээнд Япон улсаас танилцуулга хийхээр SMC корпорацын дараах төлөөлөгчид хүрэлцэн ирсэн гүйцэтгэх захирал SHINICHI YOSHIMURA, Хүний нөөцийн менежер KOSUKE SAITO, мэргэжилтэн OKUDA HARUKA мөн Санко группийн гүйцэтгэх захирал NORIMASA SHIMIZU, Санко маркетингийн захирал Г.Нямдэлгэр, ШУТИС-аас ОҮА-ны дарга, мэргэжилтэн, ЭХИС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ нар МХТС, МИТС, ЭХС-ийн 90 гаруй оюутны хамт оролцлоо.

Интерншип хөтөлбөрийн танилцуулгыг SMC корпорацын хүний нөөцийн менежер KOSUKE SAITO, SMC корпорацын танилцуулгыг SMC корпорацын гүйцэтгэх захирал SHINICHI YOSHIMURA нар танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж мэдээллүүдийг тодорхой өглөө.

Танилцуулгын дараа ярилцлага зохион байгуулж ярилцлагад 8 оюутан сонирхлоороо оролцлоо.

“SMC Internship Program-2026” хөтөлбөр 2026 оны 6-8 сард 2 сарын хугацаатай хэрэгжихээр төлөвлөгдөөд байна. 2025 онд тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд зөвхөн МИТС-ийн оюутнуудыг хамруулж байсан бол 2026 оноос МИТС, МХТС, ЭХИС-ийн оюутнуудыг хамруулахаар болсон.
Хөтөлбөрт хамрагдсан МИТС-ийн 8 оюутан мэргэжлийн мэдлэг, хувь хүний төлөвшил, ур чадвараараа амжилттай сайн үнэлгээтэй үнэлэгдсэн. Энэ жил 12 орчим оюутан хамрагдах боломжтой гэх мэдээллийг өглөө.

Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026