link
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурлыг 2 үе шаттай, 3 салбар хуралдаанаар зохион байгууллаа. Үүнд:
Техник, технологийн салбар ШУТТНомын сангийн 604 тоот танхимд
Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТИС-ийн I байрны 203 тоот танхимд тус тус боллоо.
ШУТИС-ийн оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:
Комиссын дарга:
Н.Эрдэнэхүү /Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор/
Комиссын нарийн бичгийн дарга:
Ц.Болдбаатар /Оюутны үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн/
Оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах зөвлөлд:
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:
Д.Гомбосүрэн Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерчлэлийн тэнхим, ахлах багш доктор (Ph.D)
Б.Долгорсүрэн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээллийн технологийн тэнхим доктор (Ph.D), дэд профессор
Ш. Цоож Механик инженер, тээврийн сургуулийн Механик инженерийн тэнхим доктор (Ph.D), дэд профессор
Э.Бат-Эрдэнэ Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхим ахлах багш, дoктор (Ph.D)
Д.Батбаяр Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хөнгөн үйлдвэрлэл, технологи инженерчлэлийн тэнхим доктор (Ph.D), дэд профессор

НИЙГМИЙН УХААН, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ:
Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайн:
Н.Оргилболд Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн сургуулийн дизайны сургуулийн Дизайны тэнхим ахлах багш, доктор (Ph.D)
С.Сэржмядаг Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим ахлах багш, доктор (Ph.D)
Ю.Болдбаатар Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхим ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор
Э.Даариймаа Механик инженер, тээврийн сургуулийн Тээвэр ложилстикийн тэнхим доктор (Ph.D)
Ө.Наранчимэг Барилга, архитектурын сургуулийн Архитектурын тэнхимийн ахлах багш, дoктор (Ph.D)

БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ:
Б.Сийлэгмаа Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн тэнхим ахлах багш, доктор (Ph.D)
Н.Насанбаяр Барилга, архитектурын сургуулийн инженерийн байгууламжийн тэнхим доктор (Ph.D), дэд профессор
Х.Золтуяа Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхим ахлах багш дoктор (Ph.D)
Б.Майзул Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи шим судлалын тэнхим профессор, Доктор (Ph.D), дэд профессор
Б.Дондогжамц Механик инженер, тээврийн сургуулийн Механик Мехатроникийн тэнхим ахлах багш, доктор (Ph.D)

РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ
Ч.Оюунгэрэл Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)
Б.Сонинцэцэг Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн ахлах багш
С.Баасанжаргал Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн багш
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурлын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Оюутны үйлчилгээний албаны дарга доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа, зохион байгуулах комиссын төлөөлөл, оюутнууд оролцлоо.



Оюутан, багш нартаа баяр хүргэж Оюутны үйлчилгээний албаны дарга доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эрдэмтэн багш, шүүгчдийг төлөөлж Ш.Цоож Механик инженер, тээврийн сургуулийн Техникийн механик инженерийн тэнхим доктор (PhD), дэд профессор, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхим ахлах багш доктор (Ph.D), дэд профессор мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах комиссын салбар зөвлөлийн гишүүдийн үнэлгээгээр дараах илтгэлүүд шагналт байрыг эзэллээ. Нийт 50 илтгэлээр 99 оюутан, 48 багш оролцсон байна.
Техник, технологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН БАЙРАНД
“ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЖОЛООЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЯНАХ СИСТЕМИЙН СУДАЛГАА БА ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр
Илтгэгч: Б.Амартүвшин, Н.Гантөмөр (МХТС-ийн Компьютерын ухаан III курс, Хиймэл оюун ухаан III курс)
Удирдсан багш: Б.Золзаяа Мэдээллийн технологийн салбарын багш, доктор (Ph.D)
ДЭД БАЙРАНД
“ХОТ БА ХУРДНЫ ЗАМЫН БАГА ХУРДТАЙ, ТУРБУЛЕНТ САЛХИНД KATRICK САЛХИН ТУРБИНААР ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ШИЙДЭЛ” сэдвээр
Илтгэгч: А.Маргад-Эрдэнэ, А.Энгүүн, Ж.Билгүүн-Эрдэнэ, Б.Мөнх-Оргил (ЭХИС-ийн Сэргээгдэх эрчим хүч III курс)
Удирдсан багш: Э.Мөнхтуяа дэд профессор, Доктор (Ph.D)
ГУТГААР БАЙРАНД
“ДУНД БУМБАТ ИЛ УУРХАЙН ХАЖУУГИЙН ТОГТВОРЖИЛТЫН СУДАЛГАА” сэдвээр
Илтгэгч: Э.Отгонжаргал (ГУУС-ийн Уул уурхайн геотехник II курс)
Удирдсан багш: Ц.Ариунжаргал Уурхайн технологийн тэнхим ахлах багш, доктор (Ph.D)
Байгалийн ухаан, экологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН БАЙРАНД
“ХҮЛЭМЖИЙН ХИЙ БАГА ЯЛГАРУУЛДАГ ГУРВАЛСАН ХОЛИМОГ ЦЕМЕНТИЙН ШИНЖ ЧАНАРЫН СУДАЛГАА” сэдвээр
Илтгэгч: О.Мөнхбаатар, Б.Бат-Оргил, А.Сувд-Эрдэнэ (ДаТС-ийн БМТИ-3)
Удирдсан багш: Д.Оюунбилэг Технологийн тэнхим профессор Г.Хишиг-Эрдэнэ, Сургалтын мастер
ДЭД БАЙРАНД
“ӨМХӨРСӨН ШИНЭС АШИГЛАН ШАХМАЛ ХАВТАН ГАРГАН АВАХ СУДАЛГАА” сэдвээр
Илтгэгч: С.Одбаяр (ХХҮДС-ийн Модон Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи IV курс)
Удирдсан багш: А.Тунгалаг Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, технологи инженерчлэлийн тэнхим ахлах багш, доктор (Ph.D)
ГУТГААР БАЙРАНД
“БИО-АНАГААХЫН РАДИО ДОЛГИОН ДЭЭР ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫГ ИЛРҮҮЛЭХ МЭДРҮҮР АНТЕНЫ СУДАЛГАА” сэдвээр
Илтгэгч: Б.Загарсүрэн (МХТС-ийн Утасгүй холбооны инженерчлэл IV курс)
Удирдсан багш: Б.Пүрэвцэрэн Холбооны инженерчлэлийн тэнхим дэд профессор, доктор (Ph.D)
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдааны илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН БАЙРАНД
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОРОН ЗАЙГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН
БАРИЛГАД ҮНЭЛСЭН НЬ(УЛААНБААТАР ХОТЫН ИХ СУРГУУЛИУДЫН ЖИШЭЭН ДЭЭР)”сэдвээр
Илтгэгч: Ш.Амгаланбаяр (БАС-ийн Архитектурын тэнхим V курс)
Удирдсан багш: Д.Болормаа Архитектурын тэнхим ахлах багш, магистр
ДЭД БАЙРАНД
“SAFEKID AI”: ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХҮҮХЭД ХЯНАЛТЫН СИСТЕМ” сэдвээр
Илтгэгч: О.Оюунжаргал, С.Азжаргал (МХТС-ийн Программ хангамжийн инженерчлэл III курс)
Удирдсан багш: Б.Золзаяа Мэдээллийн технологийн тэнхимийн багш доктор (Ph.D)
ГУТГААР БАЙРАНД
“УХААЛАГ ТОЛИНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр
Илтгэгч: М.Билгүүнзаяа (МХТС-ийн Электрон системийн программ хангамж, IV курс)

Удирдсан багш: А.Одгэрэл Электронийкийн тэнхим дэд профессор, доктор (Ph.D)



Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах уралдааны шагналын сан Тэргүүн байр 800,000 төгрөг, Дэд байр 500,000 төгрөг, Гутгаар байр 300,000 төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.
ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:
Техник, технологийн салбараас
Д.Пүрэвдаш (ЭХИС, Цахилгаан Техникийн тэнхимийн эрхлэгч Техникийн ухааны доктор (Ph.D), Дэд профессор)
Байгалийн ухаан, экологийн салбараас
Б.Мандал (БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш, магистр)
Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас
Д.Болормаа (БАС, Архитектурын тэнхимийн ахлах багш, магистр)

Илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлийг эмхэтгэн ШУТИС-ийн ЭШ-ний тусгай дугаараар хэвлэн нийтэлнэ. Жил бүрийн ЭШ ний хурлын эмхэтгэлийг https://www.must.edu.mn/mn/surdalt-damjaa-erdem-shinjilgee/ линкээр орж сонирхох боломжтой.

Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хуралд оролцсон эрдэмтэн багш, судлаач оюутан та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea