link
2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд “Бүс ба Зам” их сургуулиудын Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны холбооны гишүүн бөгөөд ШУТИС-ийн проректор Р.Бадмаанямбуу тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ардын Улсын Чунцин их сургуульд айлчиллаа.
Айлчлалын зорилго нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үүсэг зурах, “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулах, эрдэм шинжилгээ, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал байв. 2025 оны 10-р сарын 14-ний өдөр Чунцин их сургуулийн дэд ерөнхийлөгч профессор Ли Жянь манай төлөөлөгчдийг хүлээн авч, тус их сургуулийн бүтээн байгуулалт, тэргүүлэх салбаруудын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа ба солилцооны туршлага тухай танилцууллаа. Уулзалтын явцад талууд салхины эрчим хүчийг үр ашигтай ашиглах, эрс тэс уур амьсгалын инженерчлэл, шинэ эрчим хүчний технологи, тогтвортой дэд бүтцийн судалгаа зэрэг чиглэлд хамтын судалгааг гүнзгийрүүлэх, нөөцийг хамтран ашиглах, харилцан нөхөх давуу талуудыг бий болгох чиглэлээр санал солилцов.
Энэ үеэр хоёр тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үүсэг зурж, “Бүс ба Зам” хамтарсан лаборатори байгуулах тухай нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
Мөн айлчлалын хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хурлын явцад Чунцин их сургуулийн профессор Жан Сяомин, профессор Ли Ютун, судлаач Ли Тиан нар судалгааны явц, шинэлэг төслүүдийн завсрын үр дүнг тайлагнав.ШУТИС-ийн ЭХИС-ийн профессор Х.Сарангэрэл “Нарны эрчим хүч үйлдвэрлэхэд нөлөөлж буй үндсэн үзүүлэлтүүдийн шинжилгээ”, дэд профессор Э.Мөнхтуяа “Сэргээгдэх эрчим хүчний салбар, Монгол улсын судалгааны чиглэл ба бодлого” сэдвээр илтгэл тавьж, хөрш улсуудын эрдэмтэдтэй туршлага солилцов.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea