link
Монгол улсын шинжлэх ухаан, эрүүл мэнд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын гавъяат багш, Профессор Г.Жамбын нэрэмжит “Микробиологи-Иммунологийн улсын 3-р олимпиад”-ыг микробиологи, иммунологийн хичээлийн сургалтын хөтөлбөртэй их, дээд сургуулийн дунд ЭМШУИС-аас амжилттай зохион байгуулсан.
Тус олимпиадад Био-Анагаахын Сургууль, МУИС-ийн Биологи Биотехнологийн Сургууль, ШУТИС-ийн Хүнсний Инженер, Биотехнологийн Сургууль, ХААИС-ийн Мал Эмнэлэг Биотехнологийн Сургууль, Этүгэн Дээд Сургуулийн нийт 162 оюутан оролцсон. Олимпиад нь хувийн болон багийн төрлөөр зохион байгуулагдсан.
Тус олимпиад нь 2012 оны 11-р сарын 10-ний өдөр ЭМШУИС-ийн төв байранд амжилттай болж өнгөрлөө. Манай сургуулийн биотехнологи, микробиологийн чиглэлээр суралцдаг 3, 4-р курсийн нийт 12 оюутан хувийн болон багийнтөрлөөр оролцлоо. Хувийн амжилтаар Хүнсний микробиологийн 3-р курсын оюутан Э. Гүнжилмаа 35-т жагссан бол багийн төрлөөр нийт 9 баг оролцсоноос 4-р байранд орлоо.
Тус олимпиадад багийн дасгалжуулагч багшаар ажилласан доктор Г.Төрмөнх, зөвлөгөө өгсөн доктор Ц.Энхтуул нарт нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, цаашид оюутнуудад нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
БИОТЕХНОЛОГИЙН ПРОФЕССОРЫН БАГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea