link
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекстан улсын ерөнхийлөгч Шавкат М.Мирзиеёв 6-р сарын 24-25 өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд 2024 оны 6-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Узбекстан улсын Текстил, хувцас үйлдвэрлэлийн ассоцациийн гишүүдтэй ШУТИС-ийн ректор Т.Намнан, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баяр нар уулзаж хоёр улсын салбарын үйлдвэрлэл, их сургуулийн үйл ажиллагаа, цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцов.

Уулзалтын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор, профессор Т.Намнан, Узбекстан улсын Текстил, хувцас үйлдвэрлэлийн ассоцациийн ерөнхийлөгч Мирмукшин Султанов нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд текстил болон хөнгөн үйлдвэрийн мэргэжилтнүүдийн харилцан туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, хөвөн, ноосны холиотой утас, даавуу үйлдвэрлэх технологи боловсруулах чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэх, нэхмэлийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи дамжуулах, автоматжуулалтыг хөгжүүлэх чиглэлд талууд цаашид илүү хамтран ажиллахаар төлөвлөв.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026