link
Монгол улсын ШУТИС, БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны Байгууллага (KOICA), Цахилгааны Инженерийн Институт (KIEE), Сангмён Их Сургууль (SMU), Ханбат Үндэсний Их сургууль (HBNU) хамтран зохион байгуулсан “International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF 2024) “New intelligence Technology: Past, Present and Future” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 8 дугаар сарын 20 -оос 23 -ний хооронд ШУТИС-ийн 8-р байранд болж өндөрлөлөө.
Хуралд Монгол, БНСУ, Япон, ОХУ, Вьетнам, Турк, Энэтхэг, Пакистан, Казахстан, Австрали зэрэг 10 орноос оролцсон судлаачдын эрдэм судлалын нийт 127 бүтээлийг KOICA-MUST, Future Electric Facility Planning and Operations, AI, Smart Electrical Facilities & Material Sceince and Technology, Intelligent Transportation Technology, Information Communication Technology болон Building Integrated Photovoltaic System гэсэн салбар хуралдаанаар хэлэлцлээ. Уг хуралд KOICA-ийн дэд ерөнхийлөгч Юн Янг Ли (Yun Young Lee) ач холбогдол өгч хүрэлцэн ирж оролцсоноос гадна ШУТИС, МУИС, МУБИС, ҮБХИС, ХААИС, Хүрээ МХТДС, Төмөр замын дээд сургууль, MIU зэрэг Монголын их, дээд сургуулийн багш судлаачид оролцож өөрсдийн судалгааны ажлаа танилцууллаа.
Энэ удаагийн хурлын онцлог нь БНСУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар ШУТИС дээр хэрэгжиж байгаа төслийн хамтарсан 22 судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, их сургуулийн оюутнуудын дунд зохиогдсон нийт 23 баг оролцсон “Global Capstone Design” тэмцээнээс гадна эрчим хүч, тээвэр логистикийн чиглэлээр Монгол-Солонгос улсын хамтарсан “Korea-Mongolia Industrial Exchange Technical Forum” форумыг хийж цаашид хамтран ажиллах талаар санал санаачилгууд гарснаараа онцлогтой боллоо. Хуралд оролцож судалгааны ажлаа танилцуулсан нийт багш судлаачид, оюутнууд болон БНСУ талаас хурлыг зохион байгуулсан KIEE, KOICA, SMU, HBNU, дэмжин ажилласан ШУТИС-ийн захиргаа, Нээлттэй боловсролын төв, ГХС, ШУТИС-Коосэн технологийн коллеж болон зохион байгуулалтад ажилласан ШУТИС-ийн МХТС, ЭХС, МТС-ийн хамт олонд талархал илэрхийлье.







Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026