link
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд хоолзүйч, тогооч нарыг чадавхжуулах цахим болон танхим хосолсон сургалтыг Биотехнологи, шим тэжээлийн салбараас 2023 оны 1-р сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад төслийн зорилтот дүүрэг, аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт 140 гаруй хоолзүйч, тогооч нар хамрагдаж хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, зохистой дадал нэвтрүүлэх боломж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, тусгай хэрэгцээт хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг төлөвлөх сэдвүүдээр суралцав.

Мөн нийслэлийн 15 сургуулийн 30 тогооч, хоолзүйчид тусгай хэрэгцээт хүүхдийн өдрийн хоолны иж бүрдэл хоол хийх дадлага хичээлд хамрагдав. Дадлага хичээлээр махан шанзыг овьёос, гурвалжин будаагаар баяжуулах, алмондны гурилан жигнэмэг, аарц-бурамны шанзтай боов, хүрэн манжин, луувангийн шүүс бэлтгэх технологи ажиллагааг сурахын зэрэгцээ тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хоолны түүхий эдийн онцлог, хүнсийг орлуулан хэрэглэх мэдлэг чадварыг эзэмшсэн болно.

Тус төслийн хүрээнд Хоолзүй, шим судлалын хавсарга хөтөлбөрт суралцаж буй 36 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд 27 оюутан сурч байна.
Биотехнологи, шим тэжээлийн салбар
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026