link

Мэдэгдэл
2020-03-11 10:57 Админ

Монгол Улсад COVID-19 –ын халдвар бүртгэгдэн, энэ халдвар нь зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсонтой холбогдуулан, ШУТИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн шуурхай хуралдаанаас хичээлийн байруудад дараах зохицуулалтуудыг хийж байна.

  1. Хичээлийн болон оюутны бүх байруудын харуул хамгаалалтыг чангатгаж, захиргааны болон үйлчилгээний ажилтнууд, хариуцлагатай жижүүрүүдээс бусад профессор багш нарын нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлан, профессор багш нарыг гэрээсээ цахим сургалтын ажлаа үргэлжлүүлж, сургууль руу онцын шаардлагагүй бол ирэхгүй байхыг дахин зөвлөх;
  2. Хичээлийн байруудад гадны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх;
  3. Хичээлийн байруудад орж буй хүмүүсийн халууныг эмнэлгийн ажилтнууд тогтмол хэмжиж, халуунтай болон амны хаалтгүй хүнийг нэвтрүүлэхгүй байх;
  4. Дээд шатны байгууллагаас ирүүлж байгаа мэдээ, мэдээлэл, хариу арга хэмжээг сургуулийн бүх шатны нэгжид шуурхай хүргүүлэн, хяналт тавих;
  5. Сэжигтэй тохиолдлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл өгөх, хариу мэдээллийг дамжуулах;
  6. Сургуулийн эрүүл мэндийн төвд болон нэгжүүдэд хамгаалах хэрэгсэл, эм тариа, эмнэлгийн анхан шатны нөөцийг бүрдүүлэх;
  7. Цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулах;
  8. Захиргааны нэгжүүд болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгүүд тухайн өдөр ажиллах ажилтны тоог хамгийн боломжит бага хэмжээнд болгон цөөрүүлж, хуваарь гарган ажиллуулах;
  9. Жирэмсэн, нялх хүүхэдтэй, гэртээ хүүхдээ харах хүнгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай ажилтныг гэрээс нь ажиллуулах нөхцөл боломжоор хангах;
  10. ШУТИС-ийн Захирлын тушаалаар томилогдсон Ерөнхий хариуцлагатай жижүүр болон  бүрэлдэхүүн сургуулийн хариуцлагатай жижүүрүүдийн үйл ажиллагааны харилцан уялдааг ханган, тогтмол мэдээлэл солилцох ажиллах;
  11. Онцгой байдлын үед ажиллах мэргэжлийн анги, бүлгүүдийн бүрэлдэхүүнийг дахин нягтлан холбогдох мэдээллийг нэгтгэх.
  12. Дээрх онцгой байдлын үед нийт багш, ажилчид өөрийн болон, шаардлагатай үед холбоо барих хүний утасны дугаарыг газар, алба нэгжийн дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахад тэмдэглүүлж, байнгын ажиллагаатай байлгах.

 

ШУТИС-ийн ЗАХИРГАА

Affiliated schools