link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат “Бест буйдан” ХХК захирал Ү.Батбаяр нар нь судалгаа шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагаа нь харилцан ашигтай, үр дүнтэй байхад чиглэгдэж, “Бест буйдан” ХХК нь ШУТИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх, ажлын байраар хангах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамран ажиллана. ШУТИС Бест буйдан ХХК-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх юм байна. Цаашдаа ШУТИС-ийн нано технологийн аргаар боловсруулсан даавууг Бест буйдан ХХК-ийн бүтээгдэхүүнд ашиглах талаар харилцан тохиролцлоо.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship