link

Хятад шүлгийн уралдаан амжилттай явагдлаа
2019-12-03 09:09

ГХС-ийн Ази судлалын тэнхимээс ШУТИС-ийн хэмжээнд хятад хэл суралцагч оюутнуудын дунд Хятад шүлгийн уралдааныг 11 сарын 29 өдөр ШУТТНС-ийн “Хятад хэлний булан”-д амжилттай зохион явууллаа. Тус тэмцээнд ГХС-ийн ТТО мэргэжлийн хятад хэлний ангийн оюутан, ГУУС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан болон хятад хэлийг сонгон суралцахаар суралцаж байгаа бүрэлдэхүүн сургуулийн 50-иад оюутан идэвхтэй оролцлоо. Тэмцээнийг анхан болон дунд шат гэж ангилсан. Хятадын алдарт яруу найрагч Ли Бай-ийн шүлгээс түүвэрлэн оюутнуудад урьдчилан өгч бэлтгүүлэв. 

 

Анхан шат:

I байр Б.Мягмардорж /БАС/, удирдагч багш Ц.Дөлгөөн

II байр Г.Төгөлдөр /ЭХС-ийн 2+2 хөтөлбөр/, удирдагч багш Ц.Дөлгөөн

III байр П.Болорцэцэг /ЭХС-ийн 2+2 хөтөлбөр/, удирдагч багш Т.Баярзаяа

Тусгай байр Б.Цэлмэг /ЭХС-ийн 2+2 хөтөлбөр/, удирдагч багш Т.Баярзаяа

Дунд шат:

I байр Н.Одонцэцэг /ГХС/, удирдагч багш Ц.Эрдэнэзаяа

II байр Э.Сарнай /ХШУС-ийн 2+2 хөтөлбөр/, удирдагч багш Ш.Галтмаа

II байр Н.Улсболд /ЭХС-ийн 2+2 хөтөлбөр/, удирдагч багш Т.Баярзаяа

III байр Б.Мөнгөнтуяа /ГХС/, удирдагч багш Ц.Эрдэнэзаяа

Тусгай байр Г.Хулан /ХШУС-ийн 2+2 хөтөлбөр/, удирдагч багш Б.Анхбаяр

Тэмцээний шүүгчээр ажилласан АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа, ГХС-ийн мэргэжилтэн багш Цуй, ГУУС-ийн сайн дурын багш Ни нарт талархал илэрхийлье.

Тэмцээнийг зохион явуулахад анги танхимын туслалцаа үзүүлсэн ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар багшдаа баярлалаа.

Ази судлалын тэнхим

Affiliated schools