link

“Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2019-10-08 00:04

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 09 дүгээр сарын 19-21-нд ШУТИС-ийн МехТС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлыг нээж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн проректор Т.Намнан үг хэлэв.

Хурлын арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Оюу-толгой ХХК, Герман Монголын дээд сургууль, Герман Монголын коллежи, Шинжлэх ухааны академийн Хими химийн технологийн хүрээлэн, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Шинэ монгол дээд сургууль, ШУТИС-ийн ГУУС, ШУТИС-ийн ХШУС, Моннис Liebherr ХХК, Жараахайн булаг ХХК, Шинжидай метал ХХК, Томометал ХХК, Пийсстил груп, Монторх ХХК, Монтэнгэрлодж ХХК, Бэрэн групп, Mongolian rare earth elements ХХК, MJEED төслийн төлөөлөл, Япон, БНХАУ, ОХУ-аас ирсэн төлөөлөгчид, үе үеийн төгсөгч нар идэвхтэй оролцов.

Хурлын үйл ажиллагааг Шинжидай метал ХХК, Томометал ХХК, Пийсстил груп, Монторх ХХК, Монтэнгэрлодж ХХК ивээн тэтгэж хамтран ажиллав.

Япон улсын Тохоку их сургуулийн профессор Хидеми Като “Imprinting Pd-based metallic glass grating with Si mold”, Тохоку их сургуулийн профессор Такеши Вада “Preparation of nanoporous metals by liquid metal dealloying”, БНХАУ-ын Wuhan textile university –ийн профессор Гурьев.А.М “Wear resistant of high chromium cast iron alloyed with copper”, БНХАУ-ын Wuhan textile university –ийн профессор Лигденов “Chromium and boron dissolution of following 12X17 and 12X18H9 stainless steel” ОХУ-ын Дорнод Сибирийн Эдийн засаг, технологийн их сургуулийн профессор Мосоров.В.И “Hardening of machines details by multi component diffusion saturation from boron containing mixtures” Японы NJS Co,Ltd-ийн SPS R&D төвийн дарга, ахлах менежер Masao Tokita Recent Progress of Spark Plasma Sintering (SPS) Method, Systems, Applications and Industrialization” МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор Д.Хасбаатар “Novel materials for removing heavy metals from aqueous solution”, ШУТИС-ийн профессор Д.Ганбат “Study of keratin from Mongolian camel hair and goat cashmere for biocompatible materials” нар урилгын илтгэл уншив.

 

Уг эрдэм шинжилгээний хуралд Япон, БНХАУ, ОХУ, Монгол улсын 29 илтгэгч нар 19 аман илтгэл, 10 ханын илтгэл хэлэлцүүлэв. “DEVELOPMENT AND RESEARCH on ADVANCED TECHNOLOGY AND NEW MATERIALS” сэдэвт №1/231 дугаар бүхий сэтгүүл 28 хураангуй, 25 бүтэн өгүүлэлтэйгээр хэвлэгдэн гаргасан.

Хамтран ажилласан ШУТИС-ийн проректор Т.Намнан, МехТС-ийн хамт олон, Машин үйлдвэрлэлийн салбарын хамт олон, MJEED төслийн хамт олон, илтгэл хэлэлцүүлж оролцсон судлаачид, инженерүүд, ивээн тэтгэсэн компани Шинжидай метал ХХК, Томометал ХХК, Пийсстил груп, Монторх ХХК, Монтэнгэрлодж ХХК болон Япон, Хятад, Орос улсаас ирсэн төлөөлөгчид та бүхэнд маш их баярлалаа. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй профессор багш, эрдэмтэн судлаач, ажилтан нартаа баярын мэнд хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Affiliated schools