link
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан 2019 оны 6-р сарын 5-ны өдөр “Хүрээлэн буй орчин-2019" үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурал зохион байгуулагдлаа. Энэ эрдэм шинжилгээний хурлаар “Агаарын бохирдол ба шийдэл”, “Хог хаягдлын менежмент”, “Усны бохирдол ба шийдэл” сэдвүүдийг хөндсөн байна.
Тус хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хүрээлэн буй орчин ба инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээний 3-р хуралд ХУШС-ийн физикийн тэнхимийн профессор Г.Мөнхсайхан нь ҮЭИ-ийн 4-р ангийн оюутан Г.Бат-Эрдэнэ, МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 3-р ангийн оюутан П. Бат-Эрдэнэ нарыг удирдан “Амины орон сууцны дулаан алдагдлын тооцоолол, дулаан алдагдлыг бууруулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж дэд байранд шалгарсан болно.
Хуралд амжилттай оролцсон багш, оюутнуудад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье!
Физикийн тэнхим
Залуу экологич клуб
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School