link
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон “Баяр багш” сангаас хамтран “Барилгын механик”-ийн улсын уламжлалт олимпиадыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
1-р шатны шалгаруулалтыг барилгын инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй Монгол улсын их, дээд сургуулиуд сургууль тус бүр дээрээ зохион байгуулж дараагийн шатанд оролцох оюутнуудаа шалгаруулав.
Тус олимпиадын 2-р шатны шалгаруулалт 2019-05-11-нд ШУТИС-ийн БАС дээр зохион байгуулагдаж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Үндэсний Техникийн Их Сургуулийн 35-н оюутан мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.
“Баяр багш” сан, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо энэхүү олимпиадыг ивээн тэтгэж, зохион байгуулах комисст ШУТИС, БАС-ийн Барилгын Инженерийн Салбарын багш нар ажиллав.
Ийнхүү “Статик тодорхой систем” сэдвийн хүрээнд зохион байгуулсан олимпиадад шагналт байр эзэлсэн оюутнуудын шагналыг БАС-ийн захирлын зөвлөлийн хурал дээр гардуулж баяр хүргэлээ.
1-р байр B171350727 М.Мөнхтүшиг ШУТИС, БАС, ИТДБТөслийн 2+2 хөтөлбөрийн БХБОИ-ийн II курс
2-р байр B171350720 Б.Алзахгүй ШУТИС, БАС, ИТДБТөслийн 2+2 хөтөлбөрийн БХБОИ-ийн II курс
3-р байр B171350724 Г.Одбаяр ШУТИС, БАС, ИТДБТөслийн 2+2 хөтөлбөрийн БХБОИ-ийн II курс
Тусгай байр B171350230 М.Амаржаргал ШУТИС, БАС, ИБҮБИ-II курс
Тусгай байр B171350717 Б.Мөнхгэрэл ШУТИС, БАС, ИТДБТөслийн 2+2 хөтөлбөрийн БХБОИ-ийн II курс
Энэхүү олимпиадад оролцсон их, дээд сургуулиуд, нийт багш нар, МБИХолбоо болон “Баяр багш” сангийн хамт олонд ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School