link
ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лаборатори Английн Брадфорд дахь Interwoollabs-иас итгэмжлэлийн хүрээгээ өргөтгөн IWTO8:2011, IWTO47:2013 стандарт аргуудаар ноос ноолууран ширхэгтийн голч, голчийн тархалт, атирааг OFDA ба Гэрлийн микроскоп (PM)-оор тодорхойлох шинжилгээг олон улсын түвшинд гүйцэтгэх чадавхтайг нотолсон №133 дугаартай тамга, итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авч 2016.01.01-нээс хүчин төгөлдөр ашиглах боломжтой боллоо.

Сорилтын төвийн захирал, ҮТС-ийн Ахлах багш Доктор (Ph.D) Р.Бадмаанямбуу, Лабораторийн эрхлэгч С.Цэрэндулам, шинжээч, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Нансалмаа, З.Баяртогтох, Д.Цэвэлмаа, Э.Дагвасүрэн, С.Саранцэцэг, Л.Оюунчулуун, Б.Хонгорзул, Г.Батчимэг нартаа баяр хүргэж, амжилт хүсье!

ХҮСХХ-ийн хамт олон
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate