link
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Бизнесийн ахисан түвшний сургуулийн 18 хөтөлбөр 2021-2022 оны хичээлийн жилд ACBSP олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдлээ. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, менежментийн хөтөлбөрүүд нь анх 2013 онд олон улсын ACBSP (Accreditation Council for Business Schools and Programs) байгууллагаар магадлан итгэмжлэгдэж, түүнээс хойш 2015, 2017 онуудад тус тус ахиц дэвшлийн явцын тайлангаа илгээж, үнэлүүлэн магадлан итгэмжлэлээ баталгаажуулж ирсэн билээ. 2021-2022 он хичээлийн доорх хөтөлбөрүүд шинээр болон магадлан итгэмжлэлээ дахин баталгаажууллаа. Үүнд:
Бакалаврын түвшний 7 хөтөлбөр:
Магистрын түвшний түвшний дараах 8 хөтөлбөр:
2021 онд шинээр 3 хөтөлбөр ахиц дэвшлийн тайлан, хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлээ авлаа. Үүнд:
хөтөлбөрүүд ACBSP-ийн Комиссын зөвлөлийн шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэнээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, менежментийн нийт 18 хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө.


Ийнхүү БУХС ба БАТС-ын үндэсний (БМИҮЗ) болон олон улсад (ACBSP) магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийн тоо нэмэгдсэнээр ШУТИС-2030 стратегийн төлөвлөгөөний зорилтуудыг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг хөндлөнгийн үнэлгээнд тулгуурлан сургалтын чанарын баталгааг хангаж, олон улсын жишиг стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдал боллоо.
Олон улсын магадлан итгэмжлэлийн багт орж ажилласан нийт багш, профессоруудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026