link
2022 оны 03-р сарын 02-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч проф. Т.Намнан, бүрэлдэхүүн сургуулиудын хамт олонтой хийж буй ээлжилт уулзалтаа Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн Дэд захирал Н.Ганзориг, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн Дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр нар оролцлоо.
Уулзалтын үеэр профессор, багш, ажилтнууд өөрсдийн ажилд тулгарч байгаа бэрхшээл, сургалт, судалгааны ажилд шийдвэрлэх шаардлагатай байгаа зарим асуудлууд болон цалин хөлс, нийгмийн хамгааллын талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийллээ.
Хамт олны асуултанд удирдлагууд зохих чиглэрээр хариулт өгч, зарим нэг тулгамдсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea