link
ШУТИС-Коосен Технологийн коллежийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцогч нь ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагааны удирдамжид заасан шалгуур шаардлагыг хангасан байна.
Нэр дэвшигчдийг 2022 оны 03 дугаар сарын 2-ны 12.00 цаг хүртэл ШУТИС-Коосен Технологийн коллежийн сургуулийн захирлын туслах бүртгэнэ.
ШУТИС-ийн МЭРГЭЖЛИЙН САЛБАР, ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ-ийг энд дарж үзнэ.
ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахдаа “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам” -ыг удирдлага болгоно.