link

Норвегийн их сургуульд богино хугацааны зуны сургалтанд хамруулах тухай
2022-01-12 17:59 ЗАА

ШУТИС, БАС нь Erasmus+ санхүүжилттэй Graduates for Climate Change adapted water management – CC Water буюу "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежментийн ахисан түвшний сургалт" нэртэй төслийг 2021-2024 онд хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Усны барилга байгууламж, Усны менежментийн магистрын зэрэгт суралцаж буй 2 хүртэлх оюутныг Норвегийн хамтарч буй их сургуульд 2022 оны 7-8 сард 21 хоногийн биечилсэн богино хугацааны зуны сургалтанд хамруулах юм. Магистр оюутанд тавигдах шаардлагууд нь:

  • 2021-2022 оны хичээлийн жилд усны барилга байгууламж эсвэл усны менежментийн чиглэлээр магистрын зэрэгт суралцсан байх,
  • Харилцааны англи хэлний чадамжтай байх

Сонирхож буй оюутнууд 2022 оны 1 сарын 25 хүртэл дараах материалыг бүрдүүлэн ayur@must.edu.mn хаяг руу CC Water гэсэн гарчигтай имэйлээр илгээнэ үү.

  1. СV англи хэлээр
  2. Дүнгийн хуулбар
  3. Англи хэлний чадамжийг илэрхийлэх баримт /давуу тал болно/

Дэлгэрэнгүй мэдээллийг ayur@must.edu.mn хаягаар тодруулж болно. 

Affiliated schools