link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2022-01-07 00:19 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 01 дүгээр сарын 04                              № 01                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1003 цагт эхэлж, 1251 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Барилга, архитектурын сургуулийн дэд захирал М.Сугар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар. 

Хэлэлцэх асуудал:

1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт:

  • ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай

СОАЭ дэд захирал Н.Ганзориг

ЗХНГ-ын дарга Ж.Арслан 

2. ШУТИС-ийн захиргааны санхүүгийн 2020 он, 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн ажлын тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан 

Бусад асуудал: Гэрээт багшийн сургалтын ажлын нэг кредитийн үнэлгээг тооцох, холбогдох журамд зохих өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Н.Ганзориг

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлахыг дэмжиж, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөрдөхөөр тогтов. 

2. “ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг хамт олондоо танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов. 

3. Гэрээт багшийн сургалтын ажлын нэг кредитийн үнэлгээг багшийн албан тушаалын нэг кредитийн үнэлгээний 70 хувиар тооцохыг дэмжиж, “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын 3.1.19 заалтыг өөрчлөн баталж, 2021/2022 оны хичээлийн жилийн хаврын улирлаас мөрдөхөөр тогтов. 

4. Гэрээт багштай гэрээ байгуулах асуудлыг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн саналаа Сургалтын бодлого, зохицуулалтын газарт ирүүлж, гэрээт багшийн тушаалыг улирлын эхэнд гаргуулж байхыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг), бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools