link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс
2022-01-05 00:56 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС  

 

2021 оны 12 дугаар сарын 28                             № 29                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1003 цагт эхэлж, 1330 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга нар хуралд оролцов. 

Чөлөө авсан Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн  Б.Эрдэнэбүрэн нар. 

Хэлэлцэх асуудал:

1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт:

  • ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай      

СОАЭ дэд захирал Н.Ганзориг

ЗХНГ-ын дарга Ж.Арслан

Бусад асуудал, 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулсан төслийг дэмжиж, зохих өөрчлөлт, найруулга оруулан дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтов. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools